АНУ-д Cash5 лото тоглоод асар их мөнгө хожсон эр тоогоо өөрөө сонгоогүй, харин компьютерээр сонгуулаад жекпот хожсон талаараа The Mirror сонинд ярьжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Виржиния мужийн оршин суугч Кевин Клементс тавдугаар сард нутгийнхаа Wawa дэлгүүрээс лотоны тасалбар худалдан авсан аж. Тэрбээр лото тоглохдоо өөрөө сайтар бодож тоо дугуйлдаг бол энэ удаад компьютерээр дурын тоог сонгуулсан байна. Компьютерт найдсан нь зөв алхам болж, Кевин 351 694 долларын гол шагналыг хожсон байна.
Cash 5 лотоны жекпотын хамгийн доод хэмжээ нь 100 мянган доллар байдаг гэнэ. Лотонд сонгосон бүх таван дугаар таарсан тохиолдолд жекпотын эзэн болох бөгөөд энэ гол шагналыг хожих магадлал 749 398-д нэг тохиох аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |