Дани улс Украины нисгэгчдийг F-16 сөнөөгч онгоц жолоодож сургахаар төлөвлөж байгаа. Энэ сургалт наймдугаар сарын эхээр эхэлнэ гэж Данийн Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Троелс Лунд Поульсен мэдэгдсэнийг Данийн Радио дамжуулжээ.
"Наймдугаар сард бэлтгэлдээ орохын тулд зуны туршид бид бүхий л шаардлагатай ажлыг хийж дуусгана гэж би найдаж байгаа " хэмээн Данийн Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч мэдэгджээ. Мөн "сургалтын арга хэмжээнд зориулан Данийн нутаг дэвсгэрийг гаргаж өгөхөд бэлэн гэдэг нь огтхон ч нууц биш" хэмээсэн байна.
Тэрбээр тавдугаар сард мэдэгдэл хийхдээ Украины нисгэгчдийг сөнөөгч онгоц жолоодож сургах бэлтгэл ажилд чухал үүрэг гүйцэтгэхэд Дани бэлэн байгаа хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |