Эквадорт 76 настай Белла Монтояг ар гэрийнхэн нь нас барсанд тооцсон байх үед эмэгтэй гэнэт сэржээ. Энэ талаар The Metro мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, настай эмэгтэй бие нь муудсан тул хүү нь Бабахойо дахь эмнэлэгт хүргэжээ. Ээж нь зүрхний өвчинтэй, мөн даралт ихэсдэг хэмээн хүү нь эмч нарт хэлжээ. Ингээд өглөөний 09 цаг орчимд өндөр настай эмэгтэйг эмнэлэгт хүргэж, үүнээс хоёр цагийн дараа эмч нар өндөр настныг тодорхойгүй шалтгаанаар зүрх зогссож, нас барсан хэмээсэн байна.
Ингээд эмч нар нас барсан гэж оношилсон эмэгтэйг авсанд хийснээс дөрвөн цагийн дараа эмэгтэй гэнэт ухаан оржээ. Хүүгийнх нь өгүүлснээр, ээж нь авсанд байхдаа авсны таг тогшсон бөгөөд хэн ч ийм явдал болно гэж бодоогүй тул ихэд цочирдсон гэнэ.
Ингээд 76 настай эмэгтэйг авснаас нь гаргаж, эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн байна. Одоо эмэгтэй тэндээ эмчлүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |