Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Швейцарт жил бүр болдог эмэгтэйчүүдийн ажил хаялт болжээ
2023-06-15

Швейцарт жил бүр болдог үндэсний эмэгтэйчүүдийн ажил хаялт болж, энэ өдөр олон хотод эмэгтэйчүүдийн жагсаал болсон талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, улс орон даяар, нийгэм дэх хүйсийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн олон мянган хүн жагсаал, цуглаанд оролцсон байна. Тэдгээрээс хамгийн том цуглаан нь Цюрих хотын төвд болсон бөгөөд энэ жагсаалд 15 мянга гаруй хүна оролцжээ. Оролцогчид "Цалин, цаг, хүндлэл" гэсэн уриа барин алхсан гэнэ. Энэ жилийн шаардлага нь хүйсийн хүчирхийлэлтэй тэмцэх, ,эцэг эхийн аль аль нь амаржсаны амралт авах хугацааг нэг хүртэлх жил болгон сунгахыг шаарджээ.

 

Швейцарын эмэгтэйчүүдийн ажил хаялтын өдрийг 1991 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн жил бүр зохион байгуулж байгаа юм. Үүнээс 10 жилийн өмнө Швейцарын Үндсэн хуульд эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрх, тэр дундаа хөдөлмөрийн харилцаан дахь тэгш эрхийг баталгаажуулсан өөрчлөлтийг оруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин