Грекийн Засгийн газар хөлөг онгоцны сүйрлийн улмаас олон хүн амиа алдсантай холбоотойгоор гурван өдрийн туршид үндэсний хэмжээний гашуудал зарлажээ. Энэ талаар Грекийн Засгийн газрын хэвлэлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Хэвлэлийн албаны мэдээлснээр, Ионы тэнгист загас агнуурын хөлөг онгоц сүйрсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор гашуудал зарлажэ. Сүүлийн үеийн мэдээллээр, хөлөг онгоц сүйрсний улмаас 79 цагаач амиа алдаж, 104 хүнийг аварч чадсан байна.
"Грекээс баруун зүгт хөлөг онгоц сүйрч, олон хүн амиа алдсантай холбоотойгоор тэдний дурсгалыг хүндэтгэхийн тулд Ерөнхий сайд Иоаннис Сармас зургадугаар сарын 14-ний лхагва гарагийн 21:00 цагаас зургадугаар сарын 17-ны 21:00 цаг хүртэл гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарласан" хэмээн Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгдсэн байна.
Олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг зургадугаар сарын 14-ний өдөр Пелопоннес хойгийн Пилос хотоос баруун өмнөд зүгт болжээ. Загас агнуурын хөлөг онгоц дөрөв хоногийн өмнө Ливийн Тобрука хотоос гарсан бөгөөд онгоцны ихэнх зорчигчид нь Афганистан, Сири, Египет, Пакистаны эрчүүд байсан гэнэ. тэд Ливи улсаас Италийг зорьж байсан аж.
Ослын улмаас 79 хүн амиа алдаж, 104 хүнийг аварсан байна.Хөлөг онгоц дээр 400 орчим хүн зорчиж явсан гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдээлсэн бол Грекийн хэвлэлүүд зорчигчдын тоо 750 байсан гэж амьд үлдсэн зорчигчдоос авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |