Ойрх Дорнодод Оросын үйл ажиллагаа идэвхжиж байгаагийн улмаас АНУ энэ бүс нутаг руу тав дахь үеийн F-22 Raptor сөнөөгч онгоцуудыг илгээжээ. АНУ Оросыг агаарын орон зай дахь журмыг байнга зөрчиж байгаад буруутагж байгаа талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын. хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Оросын онгоцууд бүс нутагт эрсдэлтэй, мэргэжлийн бус байдал гаргах нь улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын дэмжлэг, боломжийг олон талаари харуулах хүрээнд АНУ-ын Агаарын цэргийн хүчний F-22 Raptor онгоцуудыг илгээсэн" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
АНУ-ын генерал Майкл Куриллагийн мэдэгдсэнээр Оросын онгоцууд Ойрх Дорнодод сөргөлдөөн үл үүсгэх арга хэмжээнүүдийг тогтмол зөрчиж байгаа гэнэ. Энэ нь бүс нутагт хурцадмал байдал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж тэрбээр онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |