Украины зэвсэгт хүчний эгнээнд багтаж байсан Финландын хөлсний цэрэг амиа алдахынхаа өмнөхөн Финландын Yle телерадиокомпанийн сурвалжлагчид нууцлаг зурвас үлдээсэн гэнэ.
"Би тэргүүн эгнээнээс явмагц та нар нийтлэл бичих маш сайн материалтай болно" хэмээн тэрээр сурвалжлагч руу зурвас илгээсэн байсан аж. Амиа алдсан хөлсний цэрэг удаан хугацаанд Yle телевизийн сурвалжлагчтай холбоотой байж, байлдааны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөг байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Тэр дундаа Украины Зэвсэгт хүчний мэргэжлийн ур чадвар тааруу байгаа талаар ярьж, "НАТО-ийн стандартад дасчихсан хүмүүс тэргүүн шугамд ирээд л тун хурдан толгойгүй болно" хэмээн хөлсний цэрэг өгүүлж байжээ.
Энд дуулгахад, Украин, Оросын дайнд 71 орны 2000 агруй хөлсний цэрэг Украины талд байлдаж байгаа гэж тавдугаар сарын сүүлээр Оросын тал мэдэгдэж байлаа. Тэдний дунд Гүржийн 366 иргэн, АНУ-ын 234, Их Британийн 233, Сирийн 185, Канад болон бусад орноос 70 иргэн байгаа хэмэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |