Кофенд агуулагдах бодис тархи хөгшрөхөөс сэргийлдэг нь тогтоогджээ

Кофенд агуулагдах бодис тархи хөгшрөхөөс сэргийлдэг нь тогтоогджээ

Kyodo агентлагийн мэдээлснээр, Японы Цукубагийн их сургуулийн эрдэмтэд бусад үе чацуутнуудаасаа хурдан хөгширсөн, генийн өөрчлөлттэй хулгануудыг ашиглан туршилт хийжээ. Эрдэмтэд туршилтын 30 хоногийн хугацаанд кофенд агуулагддаг тригонеллинийг хулгануудад өгч байсан аж. Улмаар туршилтын дүнд, хулгануудын тархины үйл ажиллагаа сайжирсан нь тогтоогджээ. 

Дэлгэрэнгүй
Байдены нэр хүнд эрс унажээ

Байдены нэр хүнд эрс унажээ

Судалгаанаас харахад, гадаад бодлогын тал дээр сонгогчдын 53 хувь нь Байденыг дэмждэг аж. Харин эдийн засгийн тухайд сонгогчдын 59 хувь нь Байденыг дэмждэггүй бол судалгаанд оролцогчдын 74 хувь нь АНУ-ын тэргүүн Ерөнхийлөгчийн алба хашихуйц хэмжээний бие болон сэтгэцийн эрүүл мэндтэй хүн биш гэж үзэж байгаагаа илэохийлжээ.

Дэлгэрэнгүй
Коза Нострагийн  толгойлогч нас баржээ

Коза Нострагийн толгойлогч нас баржээ

Маттео Мессина Денаро 1962 оны дөрөвдүгээр сарын 26-нд Сицилид төржээ. Д'Алигийн гэр бүлийн зэвсэгт хамгаалагчаар ажилд орсноор гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан байна. Түүнийг сайн ажилласан гэж шагнан Д'Алигийн гэр бүл түүнд эдлэн бэлэглэж байсан гэнэ. 2001 онд Антони Д'Али зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Дотоод хэргийн дэд сайд болсноор Маттео Мессина улс төрийн хүрээнд холбоо сүлбээтэй болжээ. 

Дэлгэрэнгүй
Орос, Беларусийн дугаартай машиныг хураах тухай хуулийн төслийг Латвид боловсруулж байна

Орос, Беларусийн дугаартай машиныг хураах тухай хуулийн төслийг Латвид боловсруулж байна

ОХУ Украинд өдүүлсэн дайны улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж, цаашлаад Оростой хиллэдэг Европын орнууд Оросын дугаартай автомашиныг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Улмаар зөвхөн хилээр нэвтрүүлэхгүй байх төдийгүй нутаг дэвсгэр дээр нь байгаа Оросын машинуудыг хураах журам гаргахаар ч бэлдэж байна. 

Дэлгэрэнгүй
Оросын газрын тосны үйлдвэр Украины дроны халдлагад өртжээ

Оросын газрын тосны үйлдвэр Украины дроны халдлагад өртжээ

Фокус агентлагийн мэдээлснээр, Курск хотод байх Холбооны аюулгүй байдлын албаны удирдлагын газрын барилга дроны халдлагад өртжээ. Энэ халдлагын улмаас барилгын дээвэр бага зэрэг гэмтсэн гэж албаныхан мэдээлсэн бол оршин суугчид халдлагын улмаас барилга ихээхэн эвдэрсэн гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна. 

Дэлгэрэнгүй
Лавров Украины нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг нэрлэв

Лавров Украины нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг нэрлэв

Түүнчлэн, дайн дуусгах хэлэлцээрт бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Оросыг "удаа дараа хуурсан тул " Орос галаа зогсоох саналыг огт хүлээн авахгүй гэж Лавров мэдэгдсэн байна. Тиймээс, Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргахыг санал болгож буй Зеленскийн "энх тайвны томъёолол" нь "хэрэгжих боломжгүй"  гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Дэлгэрэнгүй
Герман Украинд 50 шумбагч дрон өгнө

Герман Украинд 50 шумбагч дрон өгнө

Герман улс Украинд 400 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэх талаараа зарласан. Энэ багцад 50 шумбагч дрон багтаж байгаа гэж Германы Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг DW сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Володины үйлдлийг монголчууд төдийгүй оросууд ч шүүмжлэв

Володины үйлдлийг монголчууд төдийгүй оросууд ч шүүмжлэв

Оросын хараат бус сайтууд шинжээч Анатолий Несмияны мэдэгдлийг иш татан Володины үйлдлийн талаар бичсэн бол ВКонтакте олон нийтийн сүлжээ, Дзен платформ зэрэг олон талбарт блогчид болон олон нийт Володины үйлдлийг шүүмжилсэн байна. 

Дэлгэрэнгүй
Вагнерчууд зорчиж явсан өөр нэг онгоц сүйрчээ

Вагнерчууд зорчиж явсан өөр нэг онгоц сүйрчээ

Ил-76 цэргийн тээврийн онгоцын даацыг хэтрүүлсэн байсан гэж нисэх буудлын төлөөлөгч мэдэгдсэн бол ослоос үүдэлтэй амиа алдсан хүмүүсийн тоо болон материаллаг хохирол "маш их" гэнэ. Энэ онгоцоор цэргийн тоног төхөөрөмж тээвэрлэж явсан аж.

Дэлгэрэнгүй
Дэлхийн хамгийн том цэцэг мөхлийн ирмэг дээр иржээ

Дэлхийн хамгийн том цэцэг мөхлийн ирмэг дээр иржээ

Филиппиний их сургуулиар удирдуулсан эрдэмтдийн багийн судалгаа Plants, People, Planet гэсэн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бөгөөд энэ судалгаанд өгүүлснээр раффлезийн бүхий л 42 төрөл мөхлийн ирмэг дээр байгаа аж. Тодруулбал, 25 төрөл нь "нэн аюултай", 15 нь "устаж үгүй болох аюултай" ангилалд орсон бол хоёр нь "эмзэг" ангилалд бүртгэгджээ.  Мөн энэ ургамал ургадаг газруудыг хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж, суурин газруудыг тэлэх зорилгоор ой модыг тайрч байгаа нь хосгүй цэцэгт аюул заналхийлж байгааг эрдэмтэд онцолсон байна.

Дэлгэрэнгүй
Японы XIX зууны үеийн шоронг тансаг зочид буудал болгоно

Японы XIX зууны үеийн шоронг тансаг зочид буудал болгоно

Энэ шоронгийн барилгыг 1908 онд барьжээ. Харин 1946 онд энэ газрыг 16-26 насны гэмт хэрэгтнүүдийг засан хүмүүжүүлдэг газар болгон өөрчилсөн байна. Хэдэн жилийн өмнө шоронг хаасан, гэхдээ энэ шоронгийн барилгыг Японы соёлын үнэт зүйл гэж үздэг аж. 

Дэлгэрэнгүй
Хугацаа нь дууссан өндөгнөөс үүдсэн дуулианы улмаас Тайванийн сайд огцров

Хугацаа нь дууссан өндөгнөөс үүдсэн дуулианы улмаас Тайванийн сайд огцров

Есдүгээр сарын 19-ний үдэш Чэнь Жижун хэвлэлийн бага  хурал зарлаж, өндөгний импорттой холбоотой бодлого зөв байсан хэмээн онцолсон байна. Гэхдээ хилийн чанадаас хугацаа нь дууссан олон сая өндөг хилийн чанадаас орж ирсэн мэдээлэл нийгэмд бухимдал үүсгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт гуйжээ. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан байна. 

Дэлгэрэнгүй

"Ядуусын хороолол"-ын гүнж Малиша

Одоогоос гурван жилийн өмнө жүжигчин Роберт Хоффман Мумбайд клипний зураг авалтын үеэр майхан дотор сууж буй гайхалтай төрхтэй охиныг анзаарч харсан гэнэ. Хоффман охинтой ярилцаж, энэ дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа байршуулсан нь хормын төдийд тархсан байна. Ингээд Малишад олон газраас санал ирэх болжээ. Охин өндөр үнэлгээтэй ажлын гэрээ ч хийх болжээ. Эхний ажлынхаа хөлсөөр Малиша ядуусын хороололд амьдарч байсан гэр бүлдээ нэг өрөө байр худалдан авч өгсөн аж. 

Дэлгэрэнгүй
Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбатад Чэжүгийн шүүх таван жилийн ял оноов

Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбатад Чэжүгийн шүүх таван жилийн ял оноов

Энэ оны зургадугаар сард Өмнөд Солонгосын Жэжү хотод соёлын арга хэмжээнд оролцох Монголын төлөөлөгчдийн дунд багтсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан.  Тэрбээр Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан, 20 настай эмэгтэй Б-г Жэжү хотын зочид буудалд, шөнийн 01:00 цаг орчимд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж Жэжү хотын Цагдаагийн газар мэдээлж байв.

Дэлгэрэнгүй
Володимир Зеленский Канадад айлчилж байна

Володимир Зеленский Канадад айлчилж байна

ОХУ Украин руу түрэмгийлж, дайн дэгдсэнээс хройш анх удаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Канадад очжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Японд  хүчтэй газар хөдөлжээ

Японд хүчтэй газар хөдөлжээ

Хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунами нүүрлэх аюул занал байхгүй, мөн газар хөдлөлтийн улмаас хүн хохирсон гэх мэдээлэл гараагүй байна гэж Kyodo мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Нисэх буудлын ажилтан зорчигчоос хулгайлсан мөнгөө нуух гэж залгижээ

Нисэх буудлын ажилтан зорчигчоос хулгайлсан мөнгөө нуух гэж залгижээ

Филиппиний Манилагийн нисэх буудлын аюулгүйн албаны ажилтан эмэгтэй зорчигчийн цүнхээс мөнгөө хулгайлж, үүнийгээ нуухын тулд мөнгийг залгижээ. Энэ талаар Philstar Global сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Дэлхийг аврахад 275 их наяд доллар шаардлагатай

Дэлхийг аврахад 275 их наяд доллар шаардлагатай

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахины хийх тэмцэл төдийлөн хангалтгүй байгаагийн улмаас жил бүр дэлхийн өнцөг булан бүрд гамшиг нүүрлэсээр байгааг судлаачид анхааруулсаар байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Японы сонинд гамшгийн үед тусалсан монголчуудад талархсан тухай мэдээлэл гарчээ

Японы сонинд гамшгийн үед тусалсан монголчуудад талархсан тухай мэдээлэл гарчээ

Хитачи хотод гамшгийн хор уршгийг арилгах сайн дурын ажилд Токио, Канагава, Тиба, Гунма зэрэг олон хотуудаас сайн дурынхан ирж оролцжээ. Тэд өдөржин байшмин барилгын орчимд цугларсан шавар, хогийг цэвэрлэж,  шөнө нь машиндаа хонож байсан аж.

Дэлгэрэнгүй
Башар Асад сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Хятадад хөл тавилаа

Башар Асад сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Хятадад хөл тавилаа

Энд дуулгахад, БНХАУ Асадын дэглэмд дипломат дэмжлэг үзүүлсээр ирсний дээр дайнд сүйрсэн Сирийг сэргээн босгоход чухал үүрэг гүйцэтгэж магадгүй гэж шинжээчид үздэг.  Асад ийнхүү Хятадад очсон нь 2011 онд Сирид иргэний зэвсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш Хятадад айлчилж буй анхны айлчлал нь болж байгаа юм.

Дэлгэрэнгүй