Yahoo News Japan сонинд, Японд болсон гамшгийн хор уршгийг арилгах ажилд оролцон, сайн дураар тусалсан монголчуудад талархсан мэдээлэл гарчээ.
Тодруулбал, есдүгээр сарын 17-ны өдөр Ибараки мужийн Хитачи хотод байгалийн гамшгийн хор уршгийг арилгах сайн дурын ажилд Японд амьдардаг 16 монгол оролцон, бусдад тусалжээ. Энэ ажилд оролцсон нэгэн монгол "Японд амьдарч буй бүхий л монголчууд Японы ард түмэнд талархаж явдаг. Тиймээс энэ талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд ийм ажилд оролцож байна" хэмээн ярьсан байна.
Хитачи хотод гамшгийн хор уршгийг арилгах сайн дурын ажилд Токио, Канагава, Тиба, Гунма зэрэг олон хотуудаас сайн дурынхан ирж оролцжээ. Тэд өдөржин байшмин барилгын орчимд цугларсан шавар, хогийг цэвэрлэж, шөнө нь машиндаа хонож байсан аж.
Монголчууд оролцсон сайн дурын ажлын хүрээнд дэмжлэг авсан 83 настай Акио Такасахи "Тэд халуун нартай байсан ч өдөржин ажиллаж, бүгздийг цэвэрлэсэн. Маш сайн хүмүүс, би баярласнаасаа болж уйлах гээд байна" хэмээн сонины сурвалжлагчид ярьжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |