Курск дахь захиргааны барилга Украины дроны халдлагад өртсөн талаар Курск мужийн захирагч Роман Старовойт мэдэгджээ. Энэ хэрэг есдүгээр сарын 24-нд, тус хотын баярын өдрөөр болсон байна.
Фокус агентлагийн мэдээлснээр, Курск хотод байх Холбооны аюулгүй байдлын албаны удирдлагын газрын барилга дроны халдлагад өртжээ. Энэ халдлагын улмаас барилгын дээвэр бага зэрэг гэмтсэн гэж албаныхан мэдээлсэн бол оршин суугчид халдлагын улмаас барилга ихээхэн эвдэрсэн гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Үүний дараахан Курскад дахин цуврал дэлбэрэлт болжээ. Зарим хэвлэлийн мэдээлснээр хотын нисэх буудлын ойролцоо байх газрын тос боловсруулах үйлдвэрт дроны цохилт өгсний улмаас гал гарсан байна.
Хэдийгээр дроны халдлагад өртсөн ч Хотын өдрийг тэмдэглэх төлөвлөгөөг цуцлаагүй, 1000 гаруй хүн, 150 нэгж техник хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалсан гэж Курскийн хотын дарга Игорь Куцак мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |