Импортоор оруулж ирсэн өндөгнөөс үүдэлтэй дуулианы улмаас Тайванийн Хөдөө аж ахуйн сайд огцорсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хөдөө аж ахуйн сайд Чэнь Жижун есдүгээр сарын 19-ний өдөр огцрох өргөдлөө гаргасан байна. Тэрбээр огцрох өргөдлөө өгөх болсон шалтгаан нь хилийн чанадаас импортолсон тахианы өндөгтэй холбоотой дуулиан аж. Энэ оны гуравдугаар сараас долдугаар сарын хооронд Тайвань импортолсон 145 сая өндөгний 54 сая нь хугацаа нь дууссан тул хураан авч устгасан байна. Харин энэ нь олны дургүйцлийг төрүүлжээ.
Есдүгээр сарын 19-ний үдэш Чэнь Жижун хэвлэлийн бага хурал зарлаж, өндөгний импорттой холбоотой бодлого зөв байсан хэмээн онцолсон байна. Гэхдээ хилийн чанадаас хугацаа нь дууссан олон сая өндөг хилийн чанадаас орж ирсэн мэдээлэл нийгэмд бухимдал үүсгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт гуйжээ. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан байна.
Тайваньд өндөгний хомстол энэ оны хоёрдугаар сард нүүрлэжээ. Гол нэрийн бүтээгдэхүүн хомсдоход шувууны ханиад, цаг уурын өөрчлөлт, Украинд өрнөж буй сөргөлдөөн ч нөлөөлсөн байна. Ингээд хомсдлыг арилгахын тулд Тайванийн Хөдөө аж ахуйн яам Австрали, Таиланд болон бусад орноос олон сая өндөр импортлох шийдвэр гаргасан ч эдгээр өндөг хугацаа нь дууссан байсан тул олон саяар нь устгасан, хилээр хугацаа нь дууссан бараа орж ирэхэд урьдчилан хяналт тавиагүйд иргэд бухимдсан аж.
Г.Бямбасүрэн