Дэлхийг аврахад 275 их наяд доллар шаардлагатай
2023-09-22

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахины хийх тэмцэл төдийлөн хангалтгүй байгаагийн улмаас жил бүр дэлхийн өнцөг булан бүрд гамшиг нүүрлэсээр байгааг судлаачид анхааруулсаар байгаа юм. 

 

Эх дэлхийг цаг уурын өөрчлөлтөөс аврах, 2050 он гэхэд "ногоон" эрчим хүч ашиглалтад шилжихийн тулд нийт 275 их наяд долларын хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэнэ. Одоогоор хөрөнгө оурулагчид 11 их наяд долларыг цуглуулсан ч энэ нь экологийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүнгээс 25 дахин бага байгаа гэж Блүмберг мэдээлсэн байна. 

 

Энэ их хэмжээний мөнгө малтмал түлшнээс хамааралтай байдлыг даван туулж, нүүрстөрөгчийн хаягдал багатай ирээдүйг бүтээхэд шаардлагатай аж. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжихийн тулд дэлхийн улс орнууд шийдэмгий, тодорхой байр суурь сонгох ёстой гэж судлаачид анхааруулжээ.

 

Олон улсоын цаг уур судлалын бүлгийн судалгаагаар, 77 жилийн дараа дэлхийн дулаарлын улмаас мөнх цэвдгийн эзлэх талбай 93 хувиар буурч болзошгүй гэнэ. Ийм нөхцөлд хүн болон дэд бүтэц оршин тогтноход туйлын хүнд болно гэж цаг уурчид анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Байгальдаа бид харгис хандсан хариугаа байгаль авна. Байгалийн хүчийн дэргэд хүн гэдэг өчүүхэн хумхийн тоос.Одоо л арга хэмжээ дорвитой авахгүй л бол оройтно доо.
2023-09-22
дэлхий өөрийгөө аварчихна.
2023-09-22
Зочин:
Хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэл бол хүн төрөлхтний зуурдын жаргал юм.
2023-09-22