Герман улс Украинд 400 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэх талаараа зарласан. Энэ багцад 50 шумбагч дрон багтаж байгаа гэж Германы Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг DW сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украин Германаас нийлүүлэх шумбагч дронууд газар төдийгүй тэнгист түрэмгийлэгчид хариу өгөхөд тусална гэж Германы Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Украин улс тэнгисийн нисэгчгүй нисэх аппаратуудыг Оросын хөлөг онгоц болон бусад цэргийн объектууд руу хийх цохилтод өргөнөөр ашиглаж байгаа. Тухайлбал энэ төрлийн дроныг долдугаар сарын 17-ны өдөр Крымийн гүүрт цохилт өгөхдөө ашиглаж байв.
Харин энэ удаад Германаас нийлүүлэх дрон нь ямар төрлийнх болохыг Германы тал мэдээлээгүй байна. Цэргийн шинжээч Дэвид Хэмблингийн өгүүлснээр, Германд энэ төрлийн дрон байхгүй, тиймээс өөр орнуудаас худалдан авч Украинд өгөх эсвэл өөрсдөө үйлдвэрлэж өгөх гэсэн хоёр сонголт байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |