Вагнерчууд зорчиж явсан өөр нэг онгоц сүйрчээ
2023-09-25

Цэргийн тээврийн Ил-76 онгоц бямба гарагийн өглөө Мали дахь Гао нисэх буудлын хөөрөх, газардах зурвас руу орох үеэрээ сүйрчээ. Энэ талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Фокус агентлагийн мэдээлснээр, цэргийн тээврийн онгоцонд Малигийн цэргүүд төдийгүй "Вагнер" хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд зорчиж явсан гэнэ. Эдгээр хүмүүс бүгд амиа алдсан эсвэл гэмтэж бэртсэн эсэх талаар Малигийн цэргийн хунтынхан ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. 

 

Оросын Ttvi сонины мэдээлснээр, онгоцны түлшний савны гэмтлийн улмаас онгоц сүйрсэн гэнэ. Энэ онгоцыг Вагнер компанитай холбоотой гэсэн мээдэлэл гарч байсан ч мэдээллийг хэд хэдэн эх сурвалж няцаажээ. 

 

"Сүйрсэн онгоц Малигийн армийнх байсан, тэд түншүүдийн хамтаар Гаод үүрэг гүйцэтгэж байсан" хэмээн Малигийн цэргийн албан тушаалтан Франс Пресс агентлагт мэдэгдсэн байна. Нисэх буудлын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, бямба гарагийн орой "цагаан арьст шархдагсдыг өөр онгоцоор үл мэдэгдэх зүг рүү авч явсан", харин орой нь мөрдөн байцаагчид ослын газарт эргэн ирсэн гэнэ. Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр, ослоос амьд үлдсэн хүмүүс бараг бүгдээрээ вагнерчууд байсан, тэднийг Гаод аваачсан аж. 

 

Ил-76 цэргийн тээврийн онгоцын даацыг хэтрүүлсэн байсан гэж нисэх буудлын төлөөлөгч мэдэгдсэн бол ослоос үүдэлтэй амиа алдсан хүмүүсийн тоо болон материаллаг хохирол "маш их" гэнэ. Энэ онгоцоор цэргийн тоног төхөөрөмж тээвэрлэж явсан аж.


Энд дуулгахад, Гао дахь цэргийн нисэх буудлыг Малигийн арми болон түүний түнш Вагнер бүлэглэлийн цэргүүд ашигладаг аж. Өдгөө Малигийн төрийн эрхийг барьж буй цэргийн хунт 2022 онд жихадистуудтай хийх тэмцэлд оролцож байсан Францын цэргүүдийг Малигаас гаргахыг Францаас шахан шаардаж байлаа. Улмаар 2023 онд НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг Малигаас гаргахыг шаардаж, үүний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсаас энхийг сахиулагчдыг гаргах тухай тогтоол баталсан юм. Энэ тогтоолын дагуу 12 дугаар сарын 31 гэхэд энхийг сахиулагчдыг гаргаж дуусах аж.

 

Харин Малид вагнерчууд байсан тухайд, Мали болон Африкийн бусад орнууд дахь алтны уурхайг ажиллуулдаг Пригожинтой хамааралтай компаниудыг Вагнер хувийн цэргийн компанийнхан хамгаалдаг гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Хэдийгээр Пригожин үүнийг байнга няцааж байсан ч Африк дахь вагнерчуудын талаарх мэдээлэл үе үе олон улсын хэвлэлүүдээр гардаг юм.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 23-ны үдэш,  Тверь хотын ойролцоо  Embraer Legacy 600 хувийн онгоц сүйрсэн юм. Энэ хувийн онгоц Вагнер группийн эзэн Евгений Пригожинийх байсан бөгөөп онгоцонод Евгений Пригожин болон Вагнер компанийн цэргийн өндөр албан тушаалтнууд зорчиж яваад амиа алдсан. Онгоцонд нийт долоон зорчигч, хөлгийн багийн гурван гишүүн явж байсан, тэд бүгд амиа алдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Украйнд очиж махан таташ болохоосоо өмнө төмруугаа тонилжээ
2023-09-26
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-25
Хөлсний алуурчид
2023-09-25