Башар Асад сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Хятадад хөл тавилаа
2023-09-22

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад БНХАУ-д хийх айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр бямба гарагт XIX Азийн наадам албан ёсоор эхлэх Ханжоу хотод газардсан талаар Евроньюс агентлаг мээдэлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 22-ний баасан гарагт Ши Жинпинь Ханжоу хотод ирж, спортын арга хэмжээнд уригдсан төрийн болон засгийн газрын тэргүүнүүдэд зориулсан хүлээн авалтад оролцох аж. Энэ хүлээн авалтад Башар Асад оролцож, дараа нь Ши Жинпиньтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх юм байна.

 

Энд дуулгахад, БНХАУ Асадын дэглэмд дипломат дэмжлэг үзүүлсээр ирсний дээр дайнд сүйрсэн Сирийг сэргээн босгоход чухал үүрэг гүйцэтгэж магадгүй гэж шинжээчид үздэг.  Асад ийнхүү Хятадад очсон нь 2011 онд Сирид иргэний зэвсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш Хятадад айлчилж буй анхны айлчлал нь болж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн.

Shuud.mn
Сонин хачин