ОХУ Украин руу түрэмгийлж, дайн дэгдсэнээс хойш анх удаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Канадад очжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Зеленский Канадад айлчлах талаар урьдчилан зарлаагүй, тэрбээр АНУ-ын Вашингтон хотод хийсэн айлчлалаа дуусгаад шууд Канадыг зорьжээ. Оттавагийн нисэх буудал дээр түүнийг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо угтан авсан байна.
Өнөөдөр, есдүгээр сарын 22-нд Украины Ерөнхийлөгч Канадын Парламентад үг хэлэх аж. Дараа нь Зеленский, Трюдо нар Торонто руу явж, тэндэхийн украин оршин суугчидтай уулзах юм байна. Канадад Украин гаралтай 1,4 сая хүн амьдардаг бөгөөд энэ нь хүн амын дөрвөн хувьтай тэнцэж байгаа юм.
Г.Бямбасүрэн