Японы XIX зууны үеийн шоронг тансаг зочид буудал болгоно
2023-09-22

Японд байх, XIX зууны үеийн хорих газрын барилгыг өөрчлөн засахаар болжээ. Өөрчлөн засварласны дараа шорон байсан барилга тансаг зочид буудал болох гэнэ. 

 

Энэ шоронгийн барилгыг 1908 онд барьжээ. Харин 1946 онд энэ газрыг 16-26 насны гэмт хэрэгтнүүдийг засан хүмүүжүүлдэг газар болгон өөрчилсөн байна. Хэдэн жилийн өмнө шоронг хаасан, гэхдээ энэ шоронгийн барилгыг Японы соёлын үнэт зүйл гэж үздэг аж. 

 

Энэ барилга дэвүүр хэлбэрээр баригдсан бөгөөд гол хаалга, хяналтын цэгээс таван зүгт салаалсан жигүүр байдаг. Ганц хүний камерууд нь хаалгыг цоожлоогүй байхад ч дотроос нь онгойлгох боломжгүй, бариулгүй, хүнд модон хаалгатай байдаг аж. Камер бүрт бие засах газар, угаалтуур, цонх байдаг гэнэ. Энэ шорон 635 хоригдлын багтаамжтай байжээ. 

 

XIX зууны үеийн энэ шоронг тансаг зочид буудал болгон хувиргах гэж буй компанийн мэдээлснээр, зочид буудалд люкс зэрэглэлийн өрөөнүүд байхаас гадна музей, лаунж, том зоогийн газар нээгдэх гэнэ. Шоронгийн барилгыг бүрэн шинэчилж, зочид буудал болгосны дараа 2026 оны эхээр зочдоо хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
S AWI80955877
2023-09-24
zochin:
Delhiin uls oron shorongoo urlagiin buteel boltol saihan bolgoj bhd MGL iin said darga uud tuuhiin buteel bolson barilgaa tsavchaa.munge oloh heregsel bolgoj nuraaj.hytadiin shavar ovooloh tiim uhaan zayah uoma
2023-09-23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-23