Володины үйлдлийг монголчууд төдийгүй оросууд ч шүүмжлэв
2023-09-25

 

Манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслав Володин айлчлалынхаа эхний өдөр л дуулианы эзэн болов. Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг угтан, хамтдаа Чингис хааны хөшөөний дэргэд ирэхэд Г.Занданшатар хааны хөшөөнд мэхийн ёсолсон бол Вячеслав Володин хүндэтгэл үзүүлээгүй нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьсан юм. 

 

 

Нэг хэсэг нь "Ромын пап ч хүртэл тэргэнцэрээсээ босож хүндэтгэл илэрхийлсэн байхад Володин монголчуудыг үл тоолоо" хэмээсэн бол нөгөө хэсэг нь "өөр улсын зочин гадны хааны хөшөөнд бөхийх албагүй" гэх зэргээр "өмөөрч" байв. Хэдийгээр гадаадын бүхий л зочин тухайн улсын хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёстой гэсэн журам цаасан дээр бичигдээгүй ч аль ч улсын зочид төлөөлөгчид айлчилж буй орныхоо ёс уламжлалыг хүндэтгэдэг нь дипломат ёсны нэгээхэн хэсэг. Тиймдээ ч энэ уламжлалыг уландаа гишгэсэн гэж Володиныг буруутгах хүмүүс зөвхөн монголчууд байсангүй, Оросын сайтууд болон олон нийтийн сүлжээгээр ч Володины үйлдлийг ихээхэн шүүмжилжээ. 

 

"Архи ууж, Калинка бүжиглэх гэж байгаа бол хамаа алга. Харин албан ёсны төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулна гэдэг өөр хэрэг. Ийм ажил зохион байгуулж чадахгүй байна. Айлчлалын нарийн ширийнийг бүгдийг нь тохиролцдог протокол гэж нэг юм бий. Чингис хааны хөшөөнд мэхийх үү эсвэл мэхийхгүй байх уу гэдгээ уулзалтын протоколыг боловсруулах шатанд л шийдэх ёстой. Эрүүл саруул ухаантай, хүлээн авч буй тал зочноо ичгэвтэр байдалд оруулахгүй. Хожим дуулиан гаргахгүй байхын тулд урьдаас бүхнийг шийдэж болдог. Гэхдээ Оросын протоколын алба "шартчихаж". Тэд юун нарийн ширийнийг бодох манатай байж. Ингээд л гэнэтийн таагүй байдал гарчээ. Харамсалтай нь бүхий л тал дээр зэрлэг, мэргэжлийн бус байдал гаргадаг нь орчин цагийн Оросын нэрийн хуудас болчихсон" гэж Оросын улс төрийн блогчин, шинжээч Анатолий Несмиян өгүүлжээ. 

 

Оросын хараат бус сайтууд шинжээч Анатолий Несмияны мэдэгдлийг иш татан Володины үйлдлийн талаар бичсэн бол ВКонтакте олон нийтийн сүлжээ, Дзен платформ зэрэг олон талбарт блогчид болон олон нийт Володины үйлдлийг шүүмжилсэн байна. 

 

Тухайлбал, Дзен платформ дээр 38,1 мянган дагагчтай "Небрехня, т.е. факты!" хуудас Вячеслав Володин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүйтэй холбоотойгоор байр сууриа дараах байдлаар илэрхийлжээ. 

 

"Монголд дипломат шуугиан болсон гэлцэнэ. Оросын эрх мэдлийн систем дэх дөрөвдүгээр хүн болох ноён Володин Ертөнцийг донсолгогч, Монголын төрт улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоогүй аж.  Зураг дээрээс харахад Занданшатар хөшөөнд мэхийн ёсолсон бол Володин тэгсэнгүй. Бидний өмнө бардам орос, бүр тодруулбал Эртний Орос орныг Чингисийн үр сад байлдан эзлэж байсныг мартаагүй "Нэгдсэн Орос" (shuud.mn: Оросын эрх баригч намыг хэлж байна)-ын гишүүн зогсож байгаа нь илт. Тэр тэгээд л эртний түүхэн гомдлынхоо өшөөг авахаар шийдсэн нь сайхан тайван нөхцөлд дипломат дуулиан дэгдээж, монголчуудыг гомдоохоор шийдэж орхиж. Ийм хайнга зан үргэлж байсан уу гэвэл үгүй. Жишээ татъя, ЗХУ руу дайрсан Маннергейм маршалаас үүдэлтэй түүхэн гомдол байлаа гээд манайхан Финландад очихдоо хүндэтгэл үзүүлж л байсан, Польшид ч тэр. Гэтэл одоо тэр польшууд, финландчууд чинь хаана байгаа юм? Оросын холбоотнуудын дунд тэднийг олж харахгүй л байна шүү. Харин Монгол Улс бидэнд ямар ч муу юм хийгээгүй, хийхээр ч зэхээгүй байна. Манай албан тушаалтнуудын байр байдлаас харахад тэд оргүй хоосон газраас л дуулиан шуугиан дэгдээж чаддаг улс юм" 

 

Вячеслав Володины айлчлалын эхний өдөр гаргасан үйлдэл Оросын хамгийн түгээмэл ашиглагддаг ВКонтакте сүлжээнд ч ихээхэн маргаан дагуулжээ. Володин Чингис хаанд хүндэтгэл үзүүлээгүй тухай пост дор хэрэглэгчид "Володин хүчтэй хүн. Мэхийх албагүй", "Эн зэрэгцэх хүндээ бөхийдөггүй. Харилцан хүндлэл үзүүлэхэд л болно", "Энэ бол дипломат ёсыг уландаа гишгэсэн хэрэг", "Бид Алтан Ордны эрхшээлд олон зуун жил байсан. Чингис хаанд мэхийвэл өвөг дээдэс рүүгээ нулимсантай адил болно", "Монголд ингэж хандаж болохгүй, дайны жилүүдэд яаж туслаж байлаа даа" гэх зэргээр олон талт байр суурийг илэрхийлсэн бол "Володин ОХУ, Монголын харилцааг дараагийн шатанд гаргах" тухай мэдээллийн дор "Бид Монголтой сайхан харилцаатай байх ёстой", "манайд үлдсэн цорын ганц үнэнч холбоотон" гэх зэргээр дэмжсэн утгатай сэтгэгдлүүдийг үлдээжээ. 

 

Эх сурвалж: dzen.ru, VK.com, Telegram

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Барууны хөлсний хэдэн боол бүүр нэг өө сэв хайгаад сурчихсан ллрууд шүү. Бүх л хүний нүдэнд хүндэтгэл үзүүлээд зогсож бгаа харагдах юм.
2023-09-26
Их хааны хөшөөний өмнө номхон цэх зогсож толгой мэхийн хүндэтгэхээс өөр яах бсан юм бэ. 90 градус мэхийх энэ тэр бол Европчуудад угаасаа байхгүй зан чанар шүү.
2023-09-26
Өмхий орос хулгайч
2023-09-25
Бурхан минь чам шиг тэнэгүүд цөөхөн байгаасай.
2023-09-25
zanaa:
bid haanaa uursduu doromjlood heden jil bolov ? ter arhi bas busad yman deer naasan haanii zurag durs jorlon , hogon deer haa saigui huglurch bdg n doromjlol bish uu ? ! uvur mongold ochiod har ezen haaniig yaj deedlen hundelj bn ! huuramch sagsuurah bol delhiin shivig uur yu ch bish !
2023-09-25
Тэнэг сда
2023-09-25
МАНАЙ ХУУЧИН ЗАХИРАЛ НЭГ ИЙМЭРХҮҮ НОВШИЙН ХҮН БАЙЖ БИЛЭЭ АЛБАН ТУШААЛАА БАЙНГЫН ЮМ ШИГ БОДДОГ ӨӨРТ НЬ САЙХАН ХАНДАХ ТУСАМ ЗЭВҮҮН ЗАН ГАРГАДАГ
2023-09-25
Orsuud aluurchin uls bigdeeree uhej dald op hulmasnuudaa
2023-09-25
Зочин:
Автомашины шатахуунаа хийж чадахгүй хэвтэж арван гуравдугаар зуунаар бахархаж хөөрцөглөөд яахав дээ. Хирээ мэдэх хэрэгтэй
2023-09-25
Бид оросуудад яаж ч сайн хандсан тэд үл тоож дандаа доош хийж хааж боодог новшийн хөрш шүү дээ.Энэ дайн монголчуудад олдох ганц боломж, орос ялагдаж задрвал бид олон драмтаас сална.
2023-09-25
Бурхан минь чам шиг тэнэгүүд цөөхөн байгаасай.
Тэнэг сда
алтан ордны улсаар оросууд шүлжмэл сүрлэн шаахайнаасаа салж ширэн гутал өмсдөг болсон шүү. оросууд угтаа бол монголын дүү шүү. 21 оны хувсглаын үеийн нууц нэрээр тохиролцоход орс хүнд ах гэдэг үг таарсан нь хошин байдлаар ах гэж дуудаж ирсэн. 1980-д онд оросууд давар олон хүнийг алж байсан шүү
2023-09-25
Шууд гэж хогийн хэн ч уншдаггүй сайт:
БИТЭЭ ШАА. ЧИНГИС АРХИНЫХАА ШОШГОНД МӨРГӨӨД УНГАС АЛДААД ХЭВТЭЖ БАЙ ЗАЛХУУ ДУРАКУУД
2023-09-25
Батаа:
Мордохын хазгай гэгч юм уу да, дайнд самуурсан бололтой хөөрхий. Амьдралд гутарч яваа нэгэн Орос бна. За яахав яахав, дүү нь тоохгүй ээ. Ах та зөнөөд байж болохгүй шүү. Өвөг эцэгээ танихгүй болтолоо.
2023-09-25
Бүдүүлэг Володин:
Оросууд угаасаа соёлгүй маш бүдүүлэг шүү дээ. Тэнэг гэдэгээ л харуулж. Энэ нөхөр орсын бүдүүлэг занг харууллаа
2023-09-25
Тэнэг володин зэрлэг боллоо. Орос орон түрэмгийлэгч , фашист гэдгээ харуулж бна даа Дэлхийд хавчигдсан орос орон! Украин мандана
2023-09-25
Угаасаа л ах гээд бидний шалчигнадаг орсууд ийм л байсан. Бид л очиж гөбсөө өгдөг арчаагүй юмнууд
2023-09-25
Монгол:
Усыг нь уувал ёсыг дага гэж Монголчуудын эртнээс уламжлагдсан Дипломат бодлого, ёс зүйн товч бөгөөд тодорхой сургаалыг мэддэггүй Орос мал байна. Уг нь Оросууд Монголын их эзэнт улсын нэг болох Алтан ордны улсыг өвлөн авч Монголчуудаас төр барих их ухаанаас суралцсан л байх ёстой доо
2023-09-25
чингис хаан орост сайн юм хийгээгүй учир бөхийхгүй байж болно
2023-09-25
Mergejliin bish bna
2023-09-25
MONGOL:
ENE DURAK-D DAHIJ IKH HAAND MEKHIIN YOSLOH BOLOMJ GARAHGUI.
2023-09-25
төрийн далбаанд мэхийж болно, харин амьгүй хөшөөнд мөхийгээд ч яах юм
2023-09-25
Te1 ivaanuud
2023-09-25
Зочин:
ШИРЭНГИЙН ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ ОРНООС ИРСЭН ТЭНЭГ ИВАН.ӨӨРТЭЙГӨӨ ЭН ЦЭРЭГЦЭХ ХҮНДЭЭ БӨХИЙХГҮЙ ГЭЖ БОДОЖ ЯВСАН ГЭСЭН. ХА ХА ХА
2023-09-25
Adilhan bie biedee tusalj hundetgeltei handah chuhal gej bodoj bna. Manai uls yaduu buurai, avilgald nervegdsen bgaa bhoor gadniihand dord uzegdej bna. Irged bur hicheej, deedes ni ulsaa bodoh heregtei bna da
2023-09-25
Чингис хаан байгаагүй бол Москвагын Орос байхгүй бх байлаа
2023-09-25
zochin:
Манай монголын улстөрд гарч ирээд байгаа цүнх баригчийн сэтгэхүйтэй нөхөд ОХУ-д ч бас байдаг бололтой. Володиныг дээрээс нь бөхийж, хүндэтгэл үзүүлж болохгүй гэсэн даалгавар өгсөн юм байлгүйдээ
2023-09-25
Болд:
Ямар ч цагт Оросын зөв ч байсан Оросын буруу ч байсан Монголчууд Оросын талд байдаг. Дэлхийн 2-р дайны хүнд жилүүдэд 1хүнд оногдох тусламжаараа Монголчууд нэгд байсан. Хамаг адуу мал алт мөнгөө өгч байсныг түүх гэрчилнэ. Гэтэл Оросууд их гүрний дээрэнгүй зангаасаа салж чадахгүй байна.Жижиг улсуудтай хүндэтгэлтэй ханддаггүй.Тэрнээс болж өнөөдөр Оростой хиллэдэг хөрш жижиг улсууд бараг бүгд Оросоос холдож барууны улсуудыг түших боллоо. Энэ нь Оросын Гадаад бодлогын хамгийн том алдаа.
2023-09-25