Бразилын хавар +50 хэмийн дулаанаар эхэлжээ
Бразилын Үндэсний цаг уурын алба Рио-де-Жанейро зэрэг хэд хэдэн бүсэд түгшүүрийн улаан дохиог зарласан байна. Сүүлийн найман жил энэ улсад цаг агаар хэт халж, хүмүүс ч энэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай болсон гэж Рио-де-Жанейрогийн Холбооны их сургуулийн цаг уур судлалын тэнхимийн профессор Рената Либонати өгүүлжээ. Хэт халууны улмаас гадаа дасгал, биеийн хүчний ажил хийхгүй байх, аль болох гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид иргэддээ хандан сануулсан байна. Цаг уурчдын мэдээлснээр, аагим халуун дахин хэдэн өдөр үргэлжлэх аж.