2023 оны нэгдүгээр сард баривчлагдаж байсан, Сицилийн мафийн толгойлогч Маттео Мессина Денаро 62 настайдаа Л'Акуилын эмнэлэгт нас барсан талаар ANSA агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан бөгөөд хавдар сүүлийн шатанд орж, Маттео Мессина комд орсон байна. Түүнд сүүлийн удаа мэс засал хийсний дараа өвчин намдаах болон тайвшруулах эм өгдөг байсан гэнэ. Комд орохоос нь өмнө Маттео Мессина Денаро ар гэрийнхэнтэйгээ уулзжээ.
Маттео Мессина Денаро 1962 оны дөрөвдүгээр сарын 26-нд Сицилид төржээ. Д'Алигийн гэр бүлийн зэвсэгт хамгаалагчаар ажилд орсноор гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан байна. Түүнийг сайн ажилласан гэж шагнан Д'Алигийн гэр бүл түүнд эдлэн бэлэглэж байсан гэнэ. 2001 онд Антони Д'Али зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Дотоод хэргийн дэд сайд болсноор Маттео Мессина улс төрийн хүрээнд холбоо сүлбээтэй болжээ.
Түүнийг хамгийн багадаа 50 хүн хөнөөсөн гэж буруутгадаг. Тэр дундаа 1922 онд Сицилийн мафитай тэмцэгч шүүгчдийг хөнөөсөн хэрэгт түүнийг буруутгадаг аж. 1993 оноос эхлэн Денаро цагдаа нараас зугтааж, 2006 оноос эхлэн Коза Ностра гэмт бүлэглэлийн удирдагчдын нэгж болжээ. Харин 2023 оны нэгдүгээр сарын 16-нд түүнийг Палермо дахь хувийн эмнэлгээс баривчилж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |