ФЛОРИДА МУЖИЙН КОЛЛЕЖИД ХАЛДЛАГА БОЛЖ 5 ХҮН АМИА АЛДАВ

Флорида мужийн FSU-ийн оюутны хотхонд зэвсэгт халдлага болж 5 хүн амиа алдаж 6 хүн шархдаад байна. Халдлага үйлдсэн этгээд үдийн цайны цагаар оюутны хотхонд гал нээж эхэлжээ. Гэмт этгээд болох 20 настай FSU-ийн оюутан Финикс Икнер нь Флорида мужийн Леон дүүргийн цагдаагийн ажилтны хүү, загвар өмсөгч байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Финикс Икнерийг халдлага үйлдэж байх үед цагдаа нар буудаж шархдуулсан бөгөөд одоогоор эмнэлэгт хүргэжээ. Сэжигтнийг цагдаа нар буудаж эмнэлэгт хүргэсэн байна. Үүний шалтгаан нь тодорхойгүй байна. Харин халдлагад өртөж амиа алдсан хүмүүс оюутан биш байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Халдлага үйлдсэн Финикс Икнер нь өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн оюутны жагсаалд оролцож байсан аж.
FSU-ийн оюутны хотхонд 2015 онд зэвсэгт этгээд халдлага үйлдэж байсан бөгөөд 3 хүн амиа алдаж байжээ. Халдлага үйлдсэн этгээд цагдаа нарт буудуулж газар дээрээ амиа алдаж байжээ. Энэ халдлагатай холбоотойгоор галт зэвсэгт эзэмших хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж Флоридагийн зарим иргэд шаардаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ