Иракт хуримын үеэр гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 120-д хүрчээ

Иракт хуримын үеэр гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 120-д хүрчээ

Иракийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хуримын үеэр пиротехникийн хэрэгсэл ашигласны дараа том танхимд гал гарч эхэлсэн байна. Танхимыг галд тэсвэргүй материалаар хийсэн тул гал хурдацтай тархаж, барилга нурсан бөгөөд нурахаас ч өмнө олон хүн гарах гарцгүй болсон гэж гэрчүүд өгүүлжээ.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: АНУ-д өсвөр настнууд бүлэглэн Apple-ийн дэлгүүрийг дээрэмджээ

ВИДЕО: АНУ-д өсвөр настнууд бүлэглэн Apple-ийн дэлгүүрийг дээрэмджээ

NBC10 сувгийн нийтлэсэн, гар утсаар хийсэн бичлэг дээр өсвөр настнууд Apple -ийн дэлгүүрийг тоносныхоо дараа гүйлдэн гарч байгаа нь бичигджээ. Өсвөр настнууд дэлгүүр рүү дайран орж, хамгаалагчдын биед халдан, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг тонож зугтсан гэж гэрчүүд өгүүлсэн байна. Одоо тэднийг эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Байдены нохой Аюулгүйн албаны 11 ажилтныг хазжээ

Байдены нохой Аюулгүйн албаны 11 ажилтныг хазжээ

Өмнө нь, 2022 оны 11 дүгээр сард Коммандер нохой офицерийг хазаж гэмтээсний дараа гэрийн тэжээвэр амьтныг сургах шинэ протоколыг Байденынхан боловсруулж байгаа гэж Цагаан ордон мэдээлж байв. Дахин хүн хазсан нохойгоо сургах ажил хийсэн эсэх талаар CNN сувгийн сэтгүүлч Цагаан ордноос тодруулахад, Ерөнхийлөгчийн гэр бүл Коммандер нохойг шинэ дадалд сургахаар хичээж байгаа гэж тэргүүн хатагтайн төлөөлөгч мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Нидерланд 2024 онд Украинд сөнөөгч онгоц нийлүүлнэ

Нидерланд 2024 онд Украинд сөнөөгч онгоц нийлүүлнэ

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш дэлхийн улс орнууд, тэр дундаа Европын орнууд Украинд төрөл бүрийн зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа. Дайн сунжирч, нөхцөл байдал хүнд байгаа үед сөнөөгч онгоц нэн шаардлагатай байгаа тул ийм байлдааны онгоц нийлүүлэх хүсэлтийг Украины тал холбоотнууддаа тавьсан. Улмаар хэд хэдэн орон сөнөөгч онгоц нийлүүлэхийг зөвшөөрсөн ч нисгэгчдийг бэлтгэх зэрэг олон асуудлын улмаас сөнөөгч онгоцны нийлүүлэлт удааширалтай байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Хамгийн залхуу хүн тодруулах тэмцээн хоёр дахь сардаа үргэлжилж байна

Хамгийн залхуу хүн тодруулах тэмцээн хоёр дахь сардаа үргэлжилж байна

Тэмцээний дүрмийн дагуу оролцогчид уух, идэх, унших, гар утас ашиглахыг зөвшөөрдөг. Гэхдээ гагцхүү хэвтээ байдалтай байх ёстой, босох, суухыг хориглодог аж. Найман цагт нэг удаа 10 минут бие засах газар орох боломжтой гэнэ. 2022 оны ялагч эмэгтэй 117 цаг буйдан дээр хэвтэж дээд амжилт тогтоож байжээ.

Дэлгэрэнгүй

"Бүс ба зам" олон улсын форумд 130 гаруй орон оролцоно

БНХАУ III "Бүс ба зам" олон улсын форумыг зохион байгуулахаар бэлдэж байна. Ирэх сард болох энэ арга хэмжээнд 130 гаруй орны төлөөлөгч оролцоно гэдгээ албан ёсоор баталгаажуулсан нь форум олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж байгааг илтгэж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Өнгөрсөн онд Польшид унасан пуужинг Украинаас харвасан нь тогтоогджээ

Өнгөрсөн онд Польшид унасан пуужинг Украинаас харвасан нь тогтоогджээ

Аль улс пуужин хөөргөж, энэ нь Польшийн нутагт унасан талаарх сэдэв ихээхэн маргаан дагуулж, Польш улс ч энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлж байлаа. Энэ шалгалтын дүнд Польшид унасан пуужинг Украины талаас хөөргөсөн гэсэн дүгнэлт гарчээ. Польшийн Үндэсний  прокурорын газар пуужин унасантай холбоотой хэргийг шалгахдаа олон эх сурвалж, үндэсний албадын нууцлалын зэрэгтэй мэдээллүүдийг ашигласан байна.

Дэлгэрэнгүй
Холливудын зохиолчид ажил хаялтаа зогсоов

Холливудын зохиолчид ажил хаялтаа зогсоов

Америкийн зохиолчдын холбооны төлөөлөгчид есдүгээр сарын 24-ний өдөр Кино, телевизийн продюсерүүдийн эвслийн төлөөлөгчидтэй уулзаж, уулзалтын дүнгээр талууд ажил хаялтыг зогсоох урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм.

Дэлгэрэнгүй
АНУ-ын шүүх Трампыг луйврын хэрэгт буруутай гэж үзэв

АНУ-ын шүүх Трампыг луйврын хэрэгт буруутай гэж үзэв

Хөрөнгийн үнэлгээг өндөрсгөж, хуурамч мэдээлэл өгч байсан гэдэг нь Трампын эсрэг үүсгэсэн зургаан хэргийн нэг юм. Харин Трамп өөрөө энэ хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Ерөнхий прокурорын үйлдлийг улс төрийн сэдэл гэж үзэн, прокурорын эсрэг хариу нэхэмжлэл гаргажээ.

Дэлгэрэнгүй
Иракт хуримын үеэр гал гарч, 100 хүн амиа алджээ

Иракт хуримын үеэр гал гарч, 100 хүн амиа алджээ

Иракийн хойд хэсэгт байх Найнава мужид хуримын ёслолын үеэр гал түймэр гарч, олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ. Энэ талаар Найнава мужийн Эрүүл мэндийн газраас авсан эх сурвалжтайгаар INA агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Латви Орос, Беларусьтай залгаа хилээ хаахад бэлэн

Латви Орос, Беларусьтай залгаа хилээ хаахад бэлэн

Мягмар гарагт Рига хотод болсон хоёр талын хэлэлцээр Беларусийн талаас латвийн хилд учруулах халдлага, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Германы оролцоо гэсэн сэдэвтэй байсан аж. Наймдугаар сарын дундуур Латви улс Беларусьтай залгаа улсын хилээ хамгаалах ажлыг чангатгахын тулд хилчдийг нэмэлтээр дайчилсан. Түүнчлэн хилийн аюулгүй байдлыг хангахын тулд Зэвсэгт хүчин болон цагдаагаас нэмэлт дэмжлэг хүсэж байлаа. Өмнө нь ийм арга хэмжээг Литва болон Польш улс авч хэрэгжүүлж байсан юм.

Дэлгэрэнгүй
Ливид тохиосон үерийн гамшгаас сэргийлж чадаагүй албан тушаалтнуудыг баривчилжээ

Ливид тохиосон үерийн гамшгаас сэргийлж чадаагүй албан тушаалтнуудыг баривчилжээ

Дерна хотод сэтэрсэн хоёр даланд ан цав үүссэн байгааг 20 жилийн өмнө л илрүүлж байжээ. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сард нийтлэгдсэн судалгааны ажилд Ливийн инжеенр, эрдэмтэн Абдель-Ванис Ашур эрх баригчид энэ хоёр даланг засахгүй бол Дерна хот сүйрэлд өртөнө хэмээн сануулж байсан аж. Гэсэн ч эрдэмтний үгийг үл ойшоосны балгаар ийм сүйрэлд Дерна хот өртжээ. 

Дэлгэрэнгүй
Путин өөрийнхөө цалинг нэмжээ

Путин өөрийнхөө цалинг нэмжээ

Ийм албан ёсны тайланд өгүүлснээр, 2021 онд Путин 10,2 сая рублийн орлого олсон байна. Энэ нь өмнөх 2020 онтой харьцуулахад 208 мянгаар ахисан үзүүлэлт юм. Харин Медведев 2021 онд орлогоо 8,3 сая рубль гэж мэдүүлсэн нь өмнөх оноос мөн л ихээхэн өссөн үзүүлэлт болж байгаа талаар Москва таймс мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Байден машины үйлдвэрийн ажилчдыг дэмжиж, тэдний тэмцэлд нэгдэв

Байден машины үйлдвэрийн ажилчдыг дэмжиж, тэдний тэмцэлд нэгдэв

ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мичиган мужид айлчлах үеэрээ ажил хаялт зарласан автомашины үйлдвэрийн ажилчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, тэдний тэмцэлд нэгдсэн байна. Ингэснээр АНУ-ын түүхэнд, үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгч ажил хаялтыг дэмжсэн анхны тохиолдол болж байгаа юм. Өмнө нь нэг ч Ерөнхийлөгч ажил хаягсдыг дэмжиж байсан тохиолдол гарч байгаагүй аж. 

Дэлгэрэнгүй
Японы эрдэмтэд тахианы хэл орчуулах аргыг боловсруулжээ

Японы эрдэмтэд тахианы хэл орчуулах аргыг боловсруулжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, профессор Дэвид Чеок "сэтгэл хөдлөлийн анализ" хэмээх тусгай технологийг ашиглажээ. Энэ технологи нь тахианы сэтгэл хөдлөлийг тодорхойлоход тусладаг аж.

Дэлгэрэнгүй
БНХАУ-д хулсны баавгай судлах коллеж байгуулагджээ

БНХАУ-д хулсны баавгай судлах коллеж байгуулагджээ

Хятадад хулсны баавгайн анхны судалгааг хийсэн, хулсны баавгайг ажиглах дэлхийн анхны станцыг байгуулсан, онгон байгаль хамгаалах салбарт Хятадын олон улсын хамтын ажиллагааг анхлан үндсийг нь тавьсан, хулсны баавгайн эрдэм шинжилгээний анхны бүтээлийг гаргасан гээд хулсны баавгайн судалгаатай холбоотой анхдагч бүхнийг Баруун Хятадын багшийн их сургуулийн шинжээчид гүйцэтгэсэн тул энэ сургуулийг түшиглэн хулсны баавгайн коллежийг байгуулсан аж. Түүнчлэн Сычуань мужийн Чэндуд хулсны баавгай судлах, үржүүлэх үндэсний төв байдаг юм. 

Дэлгэрэнгүй
WSJ: Абрамс танк фронт дээрх нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэж Украины эрх баригчид үзэж байна

WSJ: Абрамс танк фронт дээрх нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэж Украины эрх баригчид үзэж байна

АНУ Украинд өгөхөөр амлаж байсан Абрамс танкны эхний ээлжийг нийлүүлж, Украин хүлээн авсан талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулсан. Украин Абрамс танктай болсон ч хүчний харьцаа төдийлөн өөрчлөгдөхгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Карабахд түлшний агуулах дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 20 болжээ

Карабахд түлшний агуулах дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 20 болжээ

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн түлэгдэлтийн зэрэг харилцан адилгүй байгаа бөгөөд олон хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Амиа алдсан 20 хүний 13-ынх нь цогцосыг хэн болохыг нь таниагүй байгаа юм байна.

Дэлгэрэнгүй
Герман ирэх онд дүрвэгчдэд зориулах зардлаа хоёр дахин танана

Герман ирэх онд дүрвэгчдэд зориулах зардлаа хоёр дахин танана

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх онд дүрвэгчдэд зориулж хамгийн дээд тал нь 1,7 тэрбум евро зарцуулахаар болсон нь 2023 онд зарцуулсан дүнгээс хоёр дахин бага аж. Энэ асуудлыг есдүгээр сарын 25-ны өдөр болсон  ХБНГУ-ын засгийн газар болон мужуудын эрх баригчдын хурал дээр хөндөн ярилцжээ.

Дэлгэрэнгүй
Японоос Таиланд руу нийлүүлсэн далайн бүтээгдэхүүнээс цацраг идэвхит бодис илрээгүй

Японоос Таиланд руу нийлүүлсэн далайн бүтээгдэхүүнээс цацраг идэвхит бодис илрээгүй

Фукушима атомын цахилгаан станцын усыг асгасан орчин дахь далайн бүтээгдэхүүн ямар ч аюулгүй гэдгийг харуулах зорилгоор Японы Ерөнхий сайд тэргүүтэй улс төрчид олны өмнө, Фукушима станцын ойролцоогоос барьсан загас идэж байлаа. Харин энэ удаад Таиланд улс Японоос нийлүүлсэн далайн бүтээгдэхүүн аюулгүй гэдгийг баталсан гэж Бангкок пост сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй