Эрдоган Азербайжаны цэргийн ажиллагааг дэмжжээ

Эрдоган Азербайжаны цэргийн ажиллагааг дэмжжээ

Азербайжан есдүгээр сарын 19-ний өдөр Уулын Карабахд "алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа" эхлүүлэх шийдвэр гаргаж, Уулын Карабахын нутагт цохилт өгч эхэлсэн. Олон улсын зүгээс Азербайжаныг энэ үйлдлээ зогсоохыг уриалж байгаа бол Туркийн Ерөнхийлөгч Азербайжаныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй
Оросын иргэд машинтайгаа Европ руу зорчих боломжгүй болов

Оросын иргэд машинтайгаа Европ руу зорчих боломжгүй болов

Норвеги улс Европын холбооны гишүүн биш хэдий ч Европын эдийн засгийн бүсэд багтдаг, Европын чөлөөт худалдааны холбооны үүсгэн байгуулагч гишүүн юм. Тиймдээ ч ЕХ-оос Оросын эсрэг тавьсан ихэнх хориг арга хэмжээг Норвеги мөрддөг аж.

Дэлгэрэнгүй
Арменид эсэргүүцэгчдийг баривчилж байна

Арменид эсэргүүцэгчдийг баривчилж байна

Үүний дараа Арменийн мөрдөн шалгах хороо олныг хамарсан эмх замбараагүй байдалд оролцсон, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсанд хэд хэдэн хүнийг буруутгаж, эрүүгийн хэрэг нээсэн байна. Тэдний гэмт буруутай нь тогтоогдсон тохиолдолд хоёр хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн заалттай аж. Эсэргүүцэгчдийг тараахыг оролдож, баривчилж эхэлсэн ч Ереваны төв талбай дээр иргэд майхан барьж эхэлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Уулын Карабах дахин халуун цэг боллоо

Уулын Карабах дахин халуун цэг боллоо

Тодруулбал, есдүгээр сарын 19-ний өглөө Азербайжан Уулын Карабахын нутаг дэвсгэр дээр "алан хядах ажиллагааны эсрэг арга хэмжээ" гэж нэрлэгдсэн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан юм. Үүний дараа Уулын Карабахын нутаг дэвсгэр дээр хилийн шугамын дагуу байлдаан эхэлсэн талаар хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн. Азербайжаны Зэвсэгт хүчин артиллер болон пуужин, цохилтот дрон, байлдааны нисэх хүчин ашиглаж Уулын Карабахд цохилт өгч байгаа талаар энэ мэдэгдэлд онцолжээ. 

Дэлгэрэнгүй
Ариана Гранде нөхрөөсөө сална

Ариана Гранде нөхрөөсөө сална

Өмгөөлөгчдийн өгүүлснээр, Гранде болон түүний нөхөр гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэрлэлтийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний дагуу Далтон Грандегаас зохих хэмжээний мөнгө авах аж.  Тэд салсан ч нөхөрсөг харилцаагаа хадгалж үлдсэн, байнга утсаар ярьдаг гэж өмгөөлөгчид нь өгүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Өнөөдөр 20:00 цаг хүртэл соронзон шуурга идэвхжинэ

Өнөөдөр 20:00 цаг хүртэл соронзон шуурга идэвхжинэ

Энэ сарын 16-ны өдөр наран дээр тэсрэлт болжээ. Үүнээс үүдэлтэй соронзон шуурга өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд дэлхий дээр идэвхжих аж. Энэ талаарх мэдээлэл НАСА агентлагийн сайт дээр гарчээ. 

Дэлгэрэнгүй
Ливийн Дерна хотод эсэргүүцэл дэгдэж, хотын даргын байрыг шатаажээ

Ливийн Дерна хотод эсэргүүцэл дэгдэж, хотын даргын байрыг шатаажээ

Энэ сарын дундуур болсон үерийн гамшгийн улмаас ноцтой хохирол амсан, барилга байшин, машин урсаж, олон мянган хүн амиа алдсан Дерна хотод гамшгийн хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна. 

Дэлгэрэнгүй
Энэтхэг Канадын өндөр албан тушаалын дипломатчийг хөөжээ

Энэтхэг Канадын өндөр албан тушаалын дипломатчийг хөөжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын дипломатч тав хоногийн дотор Энэтхэгийг орхин гарах ёстой аж. Энэ шийдвэр нь Энэтхэгийн дипломатчийг хөөхөөр болсон Канадын эрх баригчдын үйлдэлд өгч буй хариу юм байна. 

Дэлгэрэнгүй
Ван И, Сергей Лавров нар хэлэлцээ хийжээ

Ван И, Сергей Лавров нар хэлэлцээ хийжээ

Ван И есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Стратегийн аюулгүй байдлын асуудлаарх Орос, Хятадын зөвлөгөөнд оролцох юм байна.

Дэлгэрэнгүй
БНХАУ Тайванийн зүг урьд хожид байгаагүй их тооны сөнөөгч онгоц нисгэжээ

БНХАУ Тайванийн зүг урьд хожид байгаагүй их тооны сөнөөгч онгоц нисгэжээ

Эргэн сануулахад, Тайванийн хоолой дахь хурцадмал байдал 2022 оны наймдугаар сард дахин даамжирсан юм. Тухайн үед Тайваньд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси айлчилсан. Үүний хариуд Хятадын Ардын чөлөөлөх арми наймдугаар сарын 4-7-ны өдрүүдэд арлыг бүслэн, томоохон цэргийн сургуулилалт хийсэн юм. Цаашлаад ийм сургуулилалт хийх нь хэвийн үзэгдэл болно гэж Хятадын тал мэдэгдэж байлаа.

Дэлгэрэнгүй
Украины цэргүүд Бахмутын бүсэд Оросын бэхлэлтийг сэтэлжээ

Украины цэргүүд Бахмутын бүсэд Оросын бэхлэлтийг сэтэлжээ

Украины тал ийнхүү Бахмутын ойролцоох Оросын бэхлэлтийг сэтэлсэн хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ агаарын хүчин болон артиллеритэй хамтран ажиллаж, цэргүүд "дайсны зургаан халдлагыг зогсоосон, тэр дундаа Клещеевка сууринд хариу цохилт өгсөн" хэмээн мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Патрушев: ОХУ Монголын аюулгүй байдлын цорын ганц баталгаа

Патрушев: ОХУ Монголын аюулгүй байдлын цорын ганц баталгаа

Монголтой харилцах харилцаагаа хөгжүүлэх нь ОХУ-ын Азид баримтлах гадаадын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэнэ. Ийм мэдэгдлийг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Монгол Улсын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяртай хийсэн уулзалтынхаа үеэр хийжээ. 

Дэлгэрэнгүй
Болгарын фермерүүд Украинаас үр тариа импортолж байгааг эсэргүүцэн, зам хаажээ

Болгарын фермерүүд Украинаас үр тариа импортолж байгааг эсэргүүцэн, зам хаажээ

Украинаас улаан буудай, эрдэнэ шиш, рапс, наран цэцгийг импортлохыг хориглосон шийдвэрийг эрх баригчид цаашид сунгахгүй болсон бөгөөд энэ нь Болгарын газар тариалан эрхлэгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Улмаар фермерүүд эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Оросын шуудан Монголоос илгээмж хүргэх чиглэлийг шинээр нээжээ

Оросын шуудан Монголоос илгээмж хүргэх чиглэлийг шинээр нээжээ

"Почта России" буюу Оросын шуудан Монголын "Монгол Шуудан"-тай хамтран Монгол Улсаас Оросын Екатеринбург хот руу хүргэлт илгээх газрын хил дамнасан чиглэлийг шинээр нээжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Америкийн F-35 сөнөөгч онгоцны сэгийг олжээ

Америкийн F-35 сөнөөгч онгоцны сэгийг олжээ

Энэ онгоц чухамхүү ямар шалтгаанаар сүйрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ням гарагт ийм хэрэг болсон нь Америкийн Агаарын цэргийн хүчинд сүүлийн зургаан долоо хоногт тохиосон, А ангилалд хамаарах гурав дахь осол болж байна. "А" ангилалд 2,5 сая доллараас дээш хохирол учруулсан, онгоц сүйрсэн, хэн нэгэн амиа алдсан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон ослуудыг багтаадаг аж. 

Дэлгэрэнгүй
Украины тагнуул: Кадыровын бие хүнд байгаа

Украины тагнуул: Кадыровын бие хүнд байгаа

Энэ мэдээллийн дараа, Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов мэдэгдэл хийж, Кадыровын хууч өвчин сэдэрч, "биеийн байдал нь хүнд байгаа" хэмээжээ. Түүний өгүүлснээр, "эмнэлгийн болон улс төрийн хүрээллийн төрөл бүрийн эх сурвалжаар энэ мэдээлэл батлагдаж байгаа" гэнэ. Харин есдүгээр сарын 15-ны өлөр Кадыровын "ВКонтакте" сүлжээн дэх хуудсанд тэрбээр гэр бүлтэйгээ зугаалж байгаа бичлэг байршсан бөгөөд гэхдээ энэ бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байгаа аж.

Дэлгэрэнгүй
Кот-д'Ивуарт үл мэдэгдэх өвчний улмаас олон хүн нас баржээ

Кот-д'Ивуарт үл мэдэгдэх өвчний улмаас олон хүн нас баржээ

Өвдсөн хүүхдүүдийн эцэг эхийн өгүүлснээр, өвчний шалтгаан нь эрдэнэ шишийн каштай холбоотой байж магадгүй аж. Өвдөж нас барсан нэг хүүхдийн ээжийн өгүүлснээр, хүүдээ эрдэнэ шишийн каш чанаж өгсний дараа хүү нь гүйлгэж, улмаар бөөлжиж эхэлжээ. Улмаар эм өгсөн ч тус бололгүй, эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.

Дэлгэрэнгүй
Наян сая долларын үнэтэй онгоцоо алдсан Америкийн агаарын хүчин иргэдээс тусламж хүсчээ

Наян сая долларын үнэтэй онгоцоо алдсан Америкийн агаарын хүчин иргэдээс тусламж хүсчээ

Сураггүй болсон онгоцны нисгэгч одоо эмнэлэгт эмчлүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Энэ онгоц "степс" технологи буюу радарт тэр бүр илэрдэггүй технологиор үйлдвэрлэсэн тул онгоцны сэгийг олоход хүндрэлтэй байгаа аж. Одоо онгоцыг Молтри болон Марион нууруудын орчимд хайж байгаа бөгөөд эдгээр нуур онгоц харьяалагдах баазаас хойд зүгт байдаг юм байна.

Дэлгэрэнгүй
ОХУ-ын Төрийн думын гишүүд ирэх оноос зөвхөн Орост үйлдвэрлэгдсэн машин унана

ОХУ-ын Төрийн думын гишүүд ирэх оноос зөвхөн Орост үйлдвэрлэгдсэн машин унана

Өмнө нь, наймдугаар сарын гуравны өдөр боловсруулагч аж үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ Владимир Путин төрийн албан тушаалтнуудад хандан гадаадын автомашиныг төрд худалдан авахыг зогсоохыг шаардаж, төрийн албан тушаалтнууд эх орны үйлдвэрлэлийн машин унах ёстой хэмээн үүрэгдэж байлаа. Путин ийнхүү шаардсаны маргааш өдөр нь Төрийн думын дарга Вячеслав Володин Думын гишүүд өөрсдөөсөө эхлэж, Москвич, Лада, Аурус гэсэн дотоодын үйлдвэрлэлийн машин ашиглана гэж мэдэгдэж байв. 

Дэлгэрэнгүй
Латви Оросын 3600 иргэнийг улсаасаа албадан гаргана

Латви Оросын 3600 иргэнийг улсаасаа албадан гаргана

Латви улсад шинэ хууль үйлчилж, байнгын оршин суугчийн зөвшөөрөл авах гадаадын иргэд латви хэлний мэдлэгээ шалгуулах шаардлагатай болсон юм. Одоогоор Оросын 25 мянган миргэн энэ улсад оршин сууж байгаагийн 14 мянга нь байнгын оршин суугчийн зөвшөөрөл авах баримт бичгээ өгчээ. Харин 1000 хүн хэлний шалгалтын хугацааг сунгасныг мэдээгүй тул түр оршин суух өргөдөл гаргасан байна.

Дэлгэрэнгүй