Байдены нэр хүнд эрс унажээ
2023-09-25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагааг дэмжигчдийн тоо буурч, урьд хожид бүртгэгдэж байгаагүй муу үзүүлэлтэд хүрсэн талаар NBC мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны есдүгээр сард хийсэн олон нийтийн санал бодлын судалгаагаар АНУ-ын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг иргэдийн 51 хувь нь дэмждэг гэсэн дүн гарч байсан нь Байден Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноос хойших хамгийн бага үзүүлэлт аж. Харин энэ удаагийн судалгаагаар, сонгогчдын ердөө 41 хувь нь Байденыг дэмждэг гэсэн хариулт өгчээ. 

 

Судалгаанаас харахад, гадаад бодлогын тал дээр сонгогчдын 53 хувь нь Байденыг дэмждэг аж. Харин эдийн засгийн тухайд сонгогчдын 59 хувь нь Байденыг дэмждэггүй бол судалгаанд оролцогчдын 74 хувь нь АНУ-ын тэргүүн Ерөнхийлөгчийн алба хашихуйц хэмжээний бие болон сэтгэцийн эрүүл мэндтэй хүн биш гэж үзэж байгаагаа илэохийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
танай зөнөг Пу орк үхвэл дайн дуусна
2023-09-25
Зочин:
Дайн самууныг дэмжээд байхаар нэр хүнд нь өсөхгүй нь тодорхой.Зөнөг өвгөн үхвэл дайн тулаан зогсоноо
2023-09-25
танай зөнөг Пу орк үхвэл дайн дуусна