Германы музейн ажилтан уран зургийг хуурамчаар сольж, эх бүтээлийг заржээ

Германы музейн ажилтан уран зургийг хуурамчаар сольж, эх бүтээлийг заржээ

Ажиллах хугацаандаа тэрбээр Франц фон Штукийн "Мэлхий ханхүүгийн үлгэр" нэртэй зургийг хулгайлж, оронд нь хуурамч зураг өлгөн, эх бүтээлийг дуудлагаар худалдсан байна. Тэрбээр дуудлага худалдаа зохион байгуулагчдад энэ зургийг өвөө, эмээ, элэнц өвөө нь эзэмшдэг байсан гэж худлаа ярьсан аж. Ингээд зургийг дуудлага худалдаагаар оруулж, зураг 70 мянган еврогоор зарагдсан бөгөөд бүхий л хураамжийг төлсний дараа музейн ажилтан эр гар дээрээ 50 мянган евро бэлнээр авсан байна.

Дэлгэрэнгүй
Америкийн сенатч гэр бүлийнхнийхээ хамт онгоцны ослоор амиа алджээ

Америкийн сенатч гэр бүлийнхнийхээ хамт онгоцны ослоор амиа алджээ

Сүйрсэн онгоцонд гагцхүү сенатчийн гэр бүл зорчиж явсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Одоо АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл онгоц сүйрсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Украины Сума хотын дарга авлига авч байгаад баригджээ

Украины Сума хотын дарга авлига авч байгаад баригджээ

Украины Аюулгүй байдлын алба Сума хотын дарга болон дэд бүтцийн газрын захирлыг баривчлан саатуулжээ. Тэднийг авлигын хэрэгт сэжиглэж байгаа гэж "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Оксфордод хаягдал боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Оксфордод хаягдал боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ойролцоох суурин газруудад цахилгаан эрчим хүч тасарч, цагдаагийнхан Оксфордоос Айншем хот хүртэлх замыг бүрэн хаасан байна.

Дэлгэрэнгүй
Оросын партизанууд цэргийн агуулах шатаажээ

Оросын партизанууд цэргийн агуулах шатаажээ

Эх сурвалжийн мэдээлснээр, "Путингүй чөлөөт Оросын төлөө" уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг "Скрепачъ" гэх нууц хөдөлгөөн агуулах галдан шатаасны хариуцлагыг хүлээсний дээр гал түймрийн улмаас Оросын армийн цэргийн дүрэмт хувцасны нөөц шатсан хэмээн мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
COVID-19-ийн эсрэг вакцин бүтээгчид Нобелийн шагнал хүртэв

COVID-19-ийн эсрэг вакцин бүтээгчид Нобелийн шагнал хүртэв

Энд сонирхуулахад, Австрийн неврологч, психоанализын үндэслэгч Зигмунд Фрейд анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналд 32 удаа нэр дэвшсэн ч нэг ч удаа хүртээгүй аж. Түүнчлэн 1936 онд түүнийг Нобелийн утга зохиолын салбарын шагналд ч нэр дэвшүүлж байжээ.

Дэлгэрэнгүй
92 настай сурагч

92 настай сурагч

Салима Хан 1931 онд төрж, Энэтхэг улс Британийн колониос гарахаас хоёр жилийн өмнө, 14 настайдаа гэрлэжээ. Салима сурах хүсэлтэй байсан ч тосгонд нь сургууль байгаагүй гэнэ. Харин насан өтөл болсон хойно нь боловсролын хөтөлбөрийн сайн дурын ажилтнууд түүнтэй уулзан, сурах хүсэлтэйг нь олж мэдсэнээр сургуульд явахыг ятгасан байна.

Дэлгэрэнгүй
Болгар Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй

Болгар Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй

ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор Европын холбооны авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хүрээнд Европын орнууд ээлж дараалан Оросын дугаартай машиныг нутаг руугаа нэвтрүүлэхийг хориглосоор байна. Энэ удаад Болгар улс Оросын иргэдийг хувийн машинтай нь нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. 

Дэлгэрэнгүй
Нобелийн долоо хоног эхэллээ

Нобелийн долоо хоног эхэллээ

Шведийн Стокгольм хотноо 10 дугаар сарын хоёрны өдөр Нобелийн долоо хоног эхэллээ. Физиологи эсвэл анагаах ухааны салбарын шагналтныг нэрлэснээр жил бүр Нобелийн долоо хоног эхэлдэг юм. 

Дэлгэрэнгүй
Шинэ iPhone гар утсыг машинд цэнэглэвэл эвдэрч болзошгүй

Шинэ iPhone гар утсыг машинд цэнэглэвэл эвдэрч болзошгүй

BMW машин эзэмшигч зарим хүн машиндаа iPhone15, 15 Pro Max гар утсыг автомашины утасгүй цэнэглэгчээр цэнэглэх үед ноцтой асуудалтай тулгарсан талаар MacRumors сайт мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Трамп: Дээрэм хийсэн хүмүүсийг газар дээр нь бууд

Трамп: Дээрэм хийсэн хүмүүсийг газар дээр нь бууд

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр горилж буй, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчидтэйгээ хийх уулзалтаа Калифорнид үргэлжлүүлжээ. Айова мужид дэмжигчидтэйгээ уулзахдаа Америкийн цэргүүдийг бусад орнуудаас эргүүлэн татна гэж мэдэгдсэн бол Калифорнид болсон уулзалтын үеэр Жо Байден Ерөнхийлөгч хэвээр үлдвэл "энэ улс мөхнө", дэлгүүр дээрэмдэгчдийг газар дээр нь буудах хэрэгтэй гэх зэрэг мэдэгдэл хийсэн байна. 

Дэлгэрэнгүй
Британи он дуустал Украины 50 мянган цэргийг бэлтгэнэ

Британи он дуустал Украины 50 мянган цэргийг бэлтгэнэ

Их Британи 2023 онд багтаан Украины 50 мянган цэргийн алба хаагчийг бэлтгэж амжихаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Грант Шэппс мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
Турк Украинд далавчит пуужин тээгч шинэ дрон нийлүүлнэ

Турк Украинд далавчит пуужин тээгч шинэ дрон нийлүүлнэ

Украины Зэвсэгт хүчин Туркийн Bayraktar TB2 дроны шинэчилсэн хувилбарыг хүлээн авч магадгүй гэнэ. Энэ талаар Bayraktar дроныг үйлдвэрлэгч компанийн захирал Халук Байрактар мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Украины талд байлдаж байсан Эстонийн иргэн амиа алджээ

Украины талд байлдаж байсан Эстонийн иргэн амиа алджээ

ОХУ, Украины хооронд дайн дэгдэснээс хойш гадаадын олон хөлсний цэрэг аль аль талд байлдаж байгаа талаарх мэдээлэл гарч байсан. Тэдгээр цэргүүдийн нэг болох Эстонийн иргэн тулааны үеэр амиа алджээ. 

Дэлгэрэнгүй
Дэлхийн хамгийн эртний дарсыг Египетээс олжээ

Дэлхийн хамгийн эртний дарсыг Египетээс олжээ

Эдгээр домбыг урьд өмнө нь огт задлаж байгаагүй, лац нь хөндөгдөөгүй байсан бөгөөд эдгээрт агуулагдах дарс 5000 жилийн настай, сайтар хадгалагдсан байсан гэж археологичид өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
Стивен Тайлер гэнэт өвдсөний улмаас Aerosmith аялан тоглолтоо хойшлуулав

Стивен Тайлер гэнэт өвдсөний улмаас Aerosmith аялан тоглолтоо хойшлуулав

Америкийн Aerosmith рок хамтлаг шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийх аялан тоглолтыг есдүгээр сараас энэ оны сүүл хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч гоцлол дуучин хоолойгоо гэмтээсний улмаас ирэх он хүртэл хойшлуулахаар болжээ. 

Дэлгэрэнгүй
Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг дахин хоёр орон гаргалаа

Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг дахин хоёр орон гаргалаа

ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлсэн Европын холбооны хориг арга хэмжээний хүрээнд 2023 оны есдүгээр сараас эхлэн Оростой хиллэдэг Европын орнууд Оросын дугаартай машиныг нутаг дэвсгэр рүүгээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг ээлж дараалан гаргаж байлаа. Энэ удаад өөр хоёгр орон ийм шийдвэр гаргажээ. 

Дэлгэрэнгүй
Трамп Ерөнхийлөгч болвол дэлхийн орнуудаас цэргүүдээ эргүүлэн татна гэв

Трамп Ерөнхийлөгч болвол дэлхийн орнуудаас цэргүүдээ эргүүлэн татна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр горилж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгч болвол Украины дайныг хурдан дуусгана гэж мэдэгдэж байсан бол энэ удаад АНУ-д ашиггүй улс орнууд дахь Америкийн цэргүүдийг эргүүлэн татна гэж мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Алан хядлагын хариу болгож Турк курдүүдэд цохилт өгөв

Алан хядлагын хариу болгож Турк курдүүдэд цохилт өгөв

Туркийн Агаарын хүчин 10 дугаар сарын нэгний үдэш Иракийн хойд хэсэгт агаарын цэргийн ажиллагаа явуулжээ. Энэ талаар, Туркийн Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Анадолу агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Испанид  гашуудал зарлажээ

Испанид гашуудал зарлажээ

Испанийн La Verdad de Murcia сонины мэдээлснээр, гал эхэлж байх үед тухайн шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан 28 настай эмэгтэй ээждээ "Ээж ээ, хайртай шүү, бид удахгүй үхэх нь "  гэсэн үгстэй дуут мессеж явуулсан байна. Энэ бүсгүй найзуудынхаа хамт зэргэлдээ хотоос ирж шөнийн цэнгээний клубээр үйлчлүүлж байсан бөгөөд түүний амьдардаг хотод цэнгээний газар байдаггүй, ердөө хоёр дахь удаагаа ирж үйлчлүүлж байсан нь энэ гэж бүсгүйн аав сэтгүүлчдэд өгүүлжээ.

Дэлгэрэнгүй