Их Британи 2023 онд багтаан Украины 50 мянган цэргийн алба хаагчийг бэлтгэж амжихаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Грант Шэппс мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Шэппсийн мэдэгдсэнээр, Британи улс Украиныг Оростой зөрчилдөхөөс ч өмнө Украины цэргийн алба хаагчдыг сургаж байсан бөгөөд одоо F-16 сөнөөгч онгоц дээр исгэгчдийг бэлтгэж байгаа аж. 2015-2022 оны хооронд Orbital ажиллагааны хүрээнд Украины 22 мянган цэргийн алба хаагчийг бэлтгэсэн бол 2022 оны зун Interflex ажиллагаа эхлүүлж, энэ хөтөлбөрт Украины Зэвсэгт хүчний 26,5 мянган цэргийн алба хаагч хамрагджээ.
Харин 2023 оны зун Их Британид тусгай бэлтгэд ердөө 20 мянган цэргийн алба хаагч хамрагдсан бөгөөд энэ тоог 50 мянгад хүргэж, он дуустал олон мянган цэргийн алба хаагчийг бэлтгэх ажлыг амжуулахаар Их Британи төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |