Английн Оксфордод байх хог хаягдал боловсруулах үйлдвэрийн нутаг дээр аянга буусны улмаас үйлдвэрт хий дэлбэрчээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Үйлдвэрийг эзэмшдэг Severn Trent Green Power компанийн мэдэгдсэнээр хүнсний хог хаягдлыг био хий болгон боловсруулдаг нөөцлүүрт хий дэлбэрсэн байна. Хүчтэй дэлбэрэлт болж, гал түймэр гарсны улмаас хүн хохироогүй гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ. Үйлдвэрт гарсан галыг унтраахаар зургаан галын машин, 40 гал сөнөөгч ажилласан байна.
Үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ойролцоох суурин газруудад цахилгаан эрчим хүч тасарч, цагдаагийнхан Оксфордоос Айншем хот хүртэлх замыг бүрэн хаасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |