Энэтхэгийн өндөр настан эмэгтэй анх удаа сургуульд орж, уншиж бичиж сурсан талаарх түүхийг India Today сонин мэдээлжээ.
Тодруулбал, Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Буландшахр тосгоны оршин суугч Салима Хан 2023 онд 92 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснийхээ дараа анх удаа сургуульд орсон аж. Ингээд тэрбээр өөрөөсөө 80 гаруй насаар дүү хүүхдүүдтэй нэг ангид орж, уншиж, бичиж, тоолж сурсан байна. Өндөр настай эмэгтэй 100 хүртэл тоолж байгаа бичлэг интернет орчинд хурдацтай тархан, энэ түүхийг олж сонссон Энэтхэгийн Боловсролын сайд Лакшми Панди "Түүний түүх сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг дахин баталж байна" хэмээжээ.
Салима Хан 1931 онд төрж, Энэтхэг улс Британийн колониос гарахаас хоёр жилийн өмнө, 14 настайдаа гэрлэжээ. Салима сурах хүсэлтэй байсан ч тосгонд нь сургууль байгаагүй гэнэ. Харин насан өтөл болсон хойно нь боловсролын хөтөлбөрийн сайн дурын ажилтнууд түүнтэй уулзан, сурах хүсэлтэйг нь олж мэдсэнээр сургуульд явахыг ятгасан байна.
Салим Хан мөнгө тоолж сурснаараа ач нартаа хууртагдахгүй болсон гэж ярьжээ. Салимагийн араас түүний тосгоны 25 эмэгтэй сургуульд орж, бага боловсрол эзэмшихээр шийдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |