ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор Европын холбооны авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хүрээнд Европын орнууд ээлж дараалан Оросын дугаартай машиныг нутаг руугаа нэвтрүүлэхийг хориглосоор байна. Энэ удаад Болгар улс Оросын иргэдийг хувийн машинтай нь нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын хоёрны даваа гарагаас эхлэн Оросын дугаартай машинуудыг нэвтрүүлэх хориг үйлчилж эхэлнэ гэж Болгарын Хилийн цагдаагийн газрын дарга Антон Златанов мэдэгдсэн байна. Энэ хориг зөвхөн суудлын машин төдийгүй ийм машинаар тээвэрлэж яваа ачаанд ч хамаарах гэнэ.
Энд дуулгахад, өмнө нь, есдүгээр сарын 16-наас эхлэн Финланд улс Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхийг хориглосон. Мөн ийм шийдвэрийг эстони, Латви, Литва, Польш улс гаргасан бол энэ долоо хоногоос Хорват, Норвеги улс ч Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй байхаар болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |