АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр горилж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгч болвол Украины дайныг хурдан дуусгана гэж мэдэгдэж байсан бол энэ удаад АНУ-д ашиггүй улс орнууд дахь Америкийн цэргүүдийг эргүүлэн татна гэж мэдэгджээ.
"Бид цэргийн хамгаалалт болон бусад зүйлд хэдэн тэрбум доллар зарцуулж байна, гэвч энэ нь манай фермерүүдэд ямар ч ашиггүй. Манай цэргүүд гадны улс орнуудыг хамгаалж байгаа ч бидэнд үүний төлөө мөнгө төлдөггүй. Тэдгээр орнуудын ихэнх нь биднийг үзэн яддаг, гэтэл бид тэднийг хамгаалсаар байна. Би Ерөнхийлөгч болвол эдгээр цэргүүдийг нэн даруй гэрт нь буцаана, бид эдгээр харийн орнуудад мөнгө зарлагадахгүй" хэмээн Дональд Трамп Айова мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр, Ерөнхийлөгч болвол бордооны үнийг эрс бууруулна, Америкийн фермерүүдэд хор хохирол учруулж буй өнөөгийн захиргааны бүхий л журам, шийдвэрүүдийг цуцална хэмээн амласан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |