АНУ-ын Хойд Дакотагаас сонгогдсон сенатч Дуглас Ларсен Юта мужид болсон онгоцны ослоор амиа алджээ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт зорчиж явсан гэж NBC мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сенатч Дуглас Ларсен эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт хувийн онгоцоор аялж явсан гэнэ. Сенатчийн гэр бүл Скоттсдейл дэх төрөл төрөгсөд дээрээ зочлоод, есдүгээр сарын 30-ны өдөр буцсан байна. Улмаар Юта мужид онгоц түр саатаж, түлш цэнэглэх байсан бөгөөд харамсалтай нь газардах үедээ онгоц сүйрчээ.
Сүйрсэн онгоцонд гагцхүү сенатчийн гэр бүл зорчиж явсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Одоо АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл онгоц сүйрсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Дуглас Ларсен Бүгд Найрамдах Намын гишүүн байсан бөгөөд 2020 онд анх Хойд Каролинагаас сенатад сонгогджээ. Тэрээр аж үйлдвэр, бизнесийн салбарын хууль тогтоомжийн комиссыг тэргүүлдэг байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |