Украины Зэвсэгт хүчин Туркийн Bayraktar TB2 дроны шинэчилсэн хувилбарыг хүлээн авч магадгүй гэнэ. Энэ талаар Bayraktar дроныг үйлдвэрлэгч компанийн захирал Халук Байрактар мэдэгджээ.
Байрактарын шинэчилсэн хувилбар нь далавчит пуужин тээх боломжтой бөгөөд ийм дроныг Украинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа гэж Халук Байрактар мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, компанийн үйлдвэрийн 50 ажилчин бүгд Украинд Bayraktar TB2 дрон нийлүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэнэ.
Түүнчлэн ойрын хагас жилд багтаан Украинд үйлдвэрээ барьж дуусан, тэндээ шинэчилсэн дрон зэрэг энэ компанийн бүхий л системийг үйлдвэрлэхээр зэхэж байгаа, зохих зөвшөөрлийг бүгдийг авсан гэж Байрактар онцолжээ.
Украинд нийлүүлж магадгүй Bayraktar Akıncı дрон нь 2021 оноос эхлэн Туркийн зэвсэглэлд орсон хүнд цохилтын дрон юм. Энэ дрон Украины хөдөлгүүр, цаг уурын мэдээлэлд үнэлгээ өгөх радиолокацийн систем зэргээр тоноглогдсон бөгөөд далавчит пуужин, удирдлагатай агаарын бөмбөг тээх, "агаар-газар", "агаар-агаар" даалгавруудыг биелүүлэх чадвартай аж.
Украинд 2025 онд байгуулахаар төлөвлөж буй Вaykar Defence үйлдвэр дээр хамгийн багадаа 300 хүн ажиллана гэж тооцоолж байгаа бөгөөд үйлдвэрийн хөрөнгө оруулалт 100 сая доллар болох гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |