Шведийн Стокгольм хотноо 10 дугаар сарын хоёрны өдөр Нобелийн долоо хоног эхэллээ. Физиологи эсвэл анагаах ухааны салбарын шагналтныг нэрлэснээр жил бүр Нобелийн долоо хоног эхэлдэг юм.
Цаашлаад бусад салбарын шагналтнууд тодорно. Тодруулбал, 10 дугаар сарын гуравны өдөр Физикийн салбарын шагналтан, 10 дугаар сарын дөрөвний өдөр химийн салбар, 10 дугаар сарын тавны өдөр утга зохиолын, харин 10 дугаар сарын зургааны өдөр энх тайвны шагналтан тодорно. Харин 10 дугаар сарын есний өдөр эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан тодрох юм байна.
Энэ жил Нобелийн энх тайвны шагнал хэн хүртэх тухай сэдэв дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Энэ онд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный нар нэр дэвшсэн байж магадгүй гэж Нью-Йорк Таймс мэдээлж байв. Шагналтны нэр 10 дугаар сарын зургааны өдөр тодорно.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |