Оросын партизанууд цэргийн агуулах шатаажээ
2023-10-03

Оросын Донын Ростов хотод агуулахууд болон задгай талбайд байсан тавиурууд шатжээ. Энэ хэргийн хариуцлагыг Оросын партизанууд өөрсдөдөө авсан гэж Фокус сайт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Путингүй чөлөөт Оросын төлөө" уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг "Скрепачъ" гэх нууц хөдөлгөөн агуулах галдан шатаасны хариуцлагыг хүлээсний дээр гал түймрийн улмаас Оросын армийн цэргийн дүрэмт хувцасны нөөц шатсан хэмээн мэдэгджээ. 

 

"Скрепачъ холбогдож байна. Дайнд зориулж бэлдсэн бүхэн шатна. Мегаматын зүүн эрэг дээрх үйлдвэрлэлийн бүсэд дүрэмт хувцасны нөөц шатсан" гэж Скрепачъ бүлэглэлийн Телеграм хуудсанд мэдээлсэн байна. Түүнчлэн цаашид ч энэ төрлийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэж онцолжээ. 

 

Аравдугаар сарын хоёрны өдөр Донын Ростовт агуулах шатсан талаар ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба ч баталсан байна. Хэвлэлийн албаны мэдээлснээр, 500 квадрат метр талбайд тархсан галыг унтраахаар 63 гал сөнөөгч, галын 21 машин ажиллаж, нэг цагийн дотор галыг унтраажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-10-03
Арслан:
Путин түрэмгийлэлээ зогсоохгүй бол иймэрхүү үйл ажиллагаа ихсэх л байхдаа
2023-10-03
Зүгээрээ:
Манай дүү нар нь тэтгэврээсээ хандив өргөх биз
2023-10-03