Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Канадад айлчилж, парламентад үг хэлэх үеэр Украины ахмад дайчныг урьж, хүндэтгэл үзүүлсэн. Гэтэл энэ ахмад дайчин нь Гитлерийн армийн эгнээнд тулалдаж явсан хүн байсан нь олон улсад маргаан дэгдээж, еврейчүүдийн нийгэмлэг, Холокостын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх байгууллагууд зэрэг олон улсын байгууллагууд энэ үйлдлийг эрс эсэргүүцэж, Канадаас албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байлаа. Улмаар Канадын засгийн газар болон парламент олон нийт болон Зеленскийн ерөнхийлөгчөөс уучлал гуйж байв.