ОХУ, Украины хооронд дайн дэгдэснээс хойш гадаадын олон хөлсний цэрэг аль аль талд байлдаж байгаа талаарх мэдээлэл гарч байсан. Тэдгээр цэргүүдийн нэг болох Эстонийн иргэн тулааны үеэр амиа алджээ.
Посттаймс сонины мэдээлснээр, Украины талд байлдаж буй олон улсын хөлсний цэргүүдээс бүрдэх легионд алба хааж байсан Эстонийн иргэн Танель Криггул Лиман хотын ойролцоо амиа алджээ. Үүнээс өмнө, 2023 оны гуравдугаар сард Артемовск орчмын тулааны явцад Эстонийн Батлан хамгаалахын хүчний офицер асан Иво Юрака амиа алдсан гэх мэдээлэл гарч байв.
Нью-Йорк Таймс сонины мэдээллээр, Украины олон улсын хөлсний цэргүүдээс бүрдэх легионд 1,5 мянган хүн багтдаг аж. Харин Украины эрх баригчдын мэдээлснээр, энэ легионд 20 мянган сайн дурын цэрэг багтдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |