Америкийн Aerosmith рок хамтлаг шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийх аялан тоглолтыг есдүгээр сараас энэ оны сүүл хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч гоцлол дуучин хоолойгоо гэмтээсний улмаас ирэх он хүртэл хойшлуулахаар болжээ.
NBC сувгийн мэдээлснээр, АНУ-д хийх Peace Out: The Farewell Tour аялан тоглолтын ердөө гурван тоглолтыг хийсний дараа 75 настай гоцлол дуучин Стивен Тайлерын хоолойноос цус гарч, улмаар эмнэлэгт хандахад хоолойны хөвч гэмтсэн болох нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ улаан хоолой гэмтсэн тул байнгын эмчилгээ шаардагдах болсон гэж хамтлагийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Стив хамтлагийнхан болон шүтэн бишрэгчидтэйгээ хамт байж чадахгүй болсондоо их л гуниж байгаагаа бичээд аль болох хурдан тайзнаа эргэн гарна хэмээн амалжээ. Тоглолтын тасалбар хүчинтэй хэвээр, харин хойшлуулсан хугацаанд тоглолт үзэж чадахгүй болсон хүмүүст тасалбарын мөнгийг буцааж өгөх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |