Алан хядлагын хариу болгож Турк курдүүдэд цохилт өгөв
2023-10-02

Туркийн Агаарын хүчин 10 дугаар сарын нэгний үдэш Иракийн хойд хэсэгт агаарын цэргийн ажиллагаа явуулжээ. Энэ талаар, Туркийн Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Анадолу агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэ цэргийн ажиллагаа нь мөн өдрийн өглөө Анкара хотод болсон алан хядах  ажиллагааны хариу болсон аж. "Туркийн зэвсэгт хүчин Иракийн хойд хэсэг дэх, Курдистаны Ажилчны нам  болон Курдистаны зөвлөлтэй холбоотой алан хядагчид хяналтаа тогтоосон Метин, Хакурк, Кандил, Гарад байх агуй, нуувч, агуулахуудад цохилт өгсөн. Нийтдээ 20 бай устгалаа" хэмээн Туркийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Ийнхүү курдүүдийн дайчдын байршилд цохилт өгөх болсон нь 10 дугаар сарын нэгний өдөр Анкара хотын төвд байх Туркийн Дотоод хэргийн яамны барилгын гадаа алан хядах ажиллагаа үйлдэхийг завдсантай холбоотой юм. Тухайн үед нэг алан хядагч өөрийгөө дэлбэлсэн бол хоёр дахийг нь цагдаагийнхан буудаж, аюулгүй болгожээ. Энэ хэргийг Туркийн эрх баригчид "алан хядах ажиллагаа" хэмээн нэрлэсэн бол болсон хэргийн хариуцлагыг Курдын цэрэгжсэн бүлэглэл өөр дээрээ авсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин