Германы музейн ажилтан уран зургийг хуурамчаар сольж, эх бүтээлийг заржээ
2023-10-03
Франц фон Штук "Мэлхий ханхүүгийн үлгэр"

Германы музейн ажилтан музейд хадгалагдаж байсан уран зургийг хуурамчаар сольж, эх бүтээлийг зарсан талаар CNN мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, музейн ажилтан 30 настай эр уран зургийг зарж, Rolls Roys машин, үнэтэй бугуйн цаг зэрэг тансаг эдлэлүүд худалдан авсан байна. Түүнчлэн урлагийн өөр гурван бүтээлийг хулгайлсан гэм буруутайд тооцогдсон түүнд 21 сарын тэнсэн харгалзах ял, 60 600 еврогийн торгууль оноожээ.

 

 Мюнхений тойргийн шүүхийн мэдээлснээр, музейн ажилтан эр гэм буруугаа хүлээж, "чин сэтгэлээсээ гэмшсэн" тул түүнд хөнгөн ял оноосон гэнэ. Мюнхен дэх Германы музейн ажилтан эр 2016 оны тавдугаар сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд цуглуулгын хэлтэст ажилладаг байжээ.

 

Ажиллах хугацаандаа тэрбээр Франц фон Штукийн "Мэлхий ханхүүгийн үлгэр" нэртэй зургийг хулгайлж, оронд нь хуурамч зураг өлгөн, эх бүтээлийг дуудлагаар худалдсан байна. Тэрбээр дуудлага худалдаа зохион байгуулагчдад энэ зургийг өвөө, эмээ, элэнц өвөө нь эзэмшдэг байсан гэж худлаа ярьсан аж. Ингээд зургийг дуудлага худалдаагаар оруулж, зураг 70 мянган еврогоор зарагдсан бөгөөд бүхий л хураамжийг төлсний дараа музейн ажилтан эр гар дээрээ 50 мянган евро бэлнээр авсан байна.

 

Түүнчлэн тэрбээр Эдуард фон Грютцнер, Франц фон Дефрегеерийн хоёр зургийг хулгайлж, нэгийг дуудлага худалдаагаар зарж, 11490 еврогийн ашиг олжээ. Тэрбээр олсон мөнгөө өрөө төлөх, тансаг бараа бүтээгдэхүүн худалдан авахад ашигласан гэж шүүхийн шийдвэрт өгүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-03