BMW машин эзэмшигч зарим хүн машиндаа iPhone15, 15 Pro Max гар утсыг автомашины утасгүй цэнэглэгчээр цэнэглэх үед ноцтой асуудалтай тулгарсан талаар MacRumors сайт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, iPhone гар утасны шинэ загваруудыг машиндаа цэнэглэсний дараа NFC болон Apple Pay ажиллахаа больсон гэнэ. Машинд цэнэглэсний дараа утсан дээр мэдээллийг сэргээхийн тулд компьютерт залгах шаардлагатай гэсэн бичиг гарч ирж байжээ. Ингээд зааврын дагуу компьютерт залган уншуулахад хэвийн байдалдаа эргэн орсон ч NFC гэмтсэн хэвээр байсан гэнэ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Apple компанийн төлөөлөгчид NFC нь ажиллахаа больсон гар утсыг баталгаат засварын хүрээнд эргүүлэн авч, засаж өгсөн ч машинд цэнэглэсний дараа ийм гэмтэл гарч байгаатай холбоотойгоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |