Украины Сума хотын дарга авлига авч байгаад баригджээ
2023-10-03

Украины Аюулгүй байдлын алба Сума хотын дарга болон дэд бүтцийн газрын захирлыг баривчлан саатуулжээ. Тэднийг авлигын хэрэгт сэжиглэж байгаа гэж "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сума хотын дарга болон дэд бүтцийн газрын захирлыг 2,1 сая гривен буюу монгол мөнгөөр 202 сая орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэд хог тээвэрлэдэг компаниас авлига нэхсэн бөгөөд авлига өгсөн цагт бизнесээ саадгүй эрхлэх боломжтой болно гэж тулгасан гэнэ. Улмаар тэд авлига авч байх үедээ баривчлагджээ. 

 

Украины Аюулгүй байдлын алба баривчлагдан саатуулагдсан хүмүүсийн нэрсийг зарлаагүй, харин Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Сума хотын даргаар Александр Лысенко, дэд бүтцийн газрын захирлаар Александр Журба нар ажилладаг аж. Александр Лысенко 52 настай, 2006 оноос Юлия Тимошенкогийн "Батькивщина" намд элсжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин