ВИДЕО: Бангкокт галт зэвсэг ашиглан гурван хүнийг хөнөөсөн өсвөр настныг баривчилжээ

ВИДЕО: Бангкокт галт зэвсэг ашиглан гурван хүнийг хөнөөсөн өсвөр настныг баривчилжээ

Мягмар гарагт Таиландын нийслэл Бангкок хотод байх "Сиам Парагон" худалдааны төвд зэвсэгт этгээд гал нээжээ. Энэ хэргийн улмаас гурван хүн амиа алдсан талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
WSJ: АНУ туслахгүй бол Украин төрийн албан хаагчдынхаа цалинг олгож чадахгүй

WSJ: АНУ туслахгүй бол Украин төрийн албан хаагчдынхаа цалинг олгож чадахгүй

Энд дуулгахад, 2024 оны санхүүгийн жилийн улсын төсвийг зөвшилцөж чадаагүй тул холбооны засгийн газрын үйл ажиллагааны түр төсвийг конгресс баталж, Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан юм. Энэ түр төсөвт Украинд үзүүлэх томоохон хэмжээний санхүүгийн тусламжийг сөрөг хүчний Бүгд Найрамдах намын санаачилгаар хассан. Хэдэн тэрбум доллараар хэмжигдэх санхүүжилтийг төсвөөс хассан нь Украинд эгзэгтэй байдлыг үүсгээд байгаа бол АНУ Украинд үзүүлэх тусламжаа дотооддоо хэрхэн тохиролцон шийдэж, хэзээ Украинд олгох нь одоогоор тодорхойгүй байна. 

Дэлгэрэнгүй
Нобелийн физикийн салбарын шагналтнууд тодорлоо

Нобелийн физикийн салбарын шагналтнууд тодорлоо

Энэ оны шагналтнуудын нэрсийг зарлахдаа эрдэмтэд "атомын дотор тал руу харах" боломжийг олгосон хэт богино лакщрын импульсийн технологийг боловсруулсныхаа төлөө энэ шагналыг хүртэж байгаа хэмээн Нобелийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй
Уулын Карабахын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүнийг Азербайжанд баривчилжээ

Уулын Карабахын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүнийг Азербайжанд баривчилжээ

Эргэн сануулахад, есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан олон мянган армени үндэстэн амьдардаг Уулын Карабахын нутаг дэвсгэр эдэр тусгаар тогтнолыг сэргээх цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Улмаар есдүгээр сарын 20-ны өдөр Уулын Карабахын эрх баригчид Азербайжаны тулгасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бууж өгсөн. Ингээд тус бүс нутагт амьдарч байсан армени оршин суугчид бүгд орон гэрээ орхин дүрвэсэн юм. 

Дэлгэрэнгүй
Сансарт хог хаясны төлөө ногдуулах, түүхэн дэх анхны торгуулийг Америкийн компани төлөхөөр болов

Сансарт хог хаясны төлөө ногдуулах, түүхэн дэх анхны торгуулийг Америкийн компани төлөхөөр болов

Эрдэмтдийн тооцоолсноор, одоо сансарт нэг миллиметрээс дээш хэмжээтэй 128 сая сансрын хаягдал, 10 сантиметрээс дээш хэмжээтэй 34 мянган хаягдал байгаа гэнэ. Харин нэг миллиметрээс доош хэмжээтэй хаягдлыг тоолох боломжгүй, ийм хэт жижиг хаягдал хэдэн их наядаараа ч цугласан байж болзошгүй гэж эрдэмтэд үздэг юм. Ойролцоогоор 3000 орчим хиймэл дагуул ашиглалтаас гарч, сансрын хаягдал болжээ.

Дэлгэрэнгүй
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулав

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулав

Маккартиг огцруулах саналыг Бүгд Найрамдах Намын гишүүн Мэтт Гетц гаргасан юм. Тэрбээр Маккарти Холбооны засгийн газрын үйл ажиллагааг зогсоохгүйн тулд 45 хоногийн түр төсвийг батлах талаар ардчилсан намтай тохиролцсонд дургүйцэж ийм санаачилга гаргасан байна. Түүнчлэн Украиныг санхүүжүүлэх "нууц хэлэлцээр"-ийг Жо Байдентэй тохиролцсон гэж бүгд найрамдахчууд Маккартиг буруутгажээ. 

Дэлгэрэнгүй
Венецэд автобус осолдож, 20 гаруй хүн амиа алджээ

Венецэд автобус осолдож, 20 гаруй хүн амиа алджээ

Эх сурвалжийн мэдээлснээр, Венецийн төв хэсэгтэй автомашин болон төмөр замын гүүрээр холбогддог Местра дүүрэгт зорчигч тээвэрлэн явж байсан автобус хашлага мөргөн, 10 метрийн өндрөөс төмөр зам руу унасан байна. 

Дэлгэрэнгүй
Армени Ромын статутыг соёрхож, ОХУ эдийн засгийн дайн дэгдээв

Армени Ромын статутыг соёрхож, ОХУ эдийн засгийн дайн дэгдээв

Армени Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын статутыг соёрхон батлах болсон тухай мэдээлэл гарсан даруйд Оросын тал эрс эсэргүүцэж, Путинийг баривчлах тогтоол гарагсан Олон улсын эрүүгийн шүүхэд нэгдэх нь байж болшгүй зүйл гэж Арменид анхааруулж байв. 

Дэлгэрэнгүй
Хонконг нэг сая жуулчинд цэнгээний газраар үйлчлүүлэх тасалбар тараана

Хонконг нэг сая жуулчинд цэнгээний газраар үйлчлүүлэх тасалбар тараана

Хонконгийн аялал жуулчлалын салбарын статистик мэдээнээс харахад 2023 онд жуулчдын урсгал 84 хувиар нэмэгдсэн ч зоогийн газрын салбараар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдээгүй, энэ салбарынхны орлого буурч байгаа аж. Тиймээс энэ байдлыг засахын тулд нэг сая жуулчинд тасалбар бэлэглэхээр болжээ. 

Дэлгэрэнгүй
Японд ажил дээрээ унтахад зориулсан сэрүүлэгтэй дэр бүтээжээ

Японд ажил дээрээ унтахад зориулсан сэрүүлэгтэй дэр бүтээжээ

Дэр голдоо нүхтэй, энэ хэсэгт нүүрээ байрлуулснаар чөлөөтэй амьсгалах, нүүрэн дээр мөр үлдэхээс зайлсхийх боломжтой аж. Энэ дэр 24 см өргөн, 31 см урттай, дэрний өнцгийг 10-45 градус хүртэл гурван түвшинд тохируулах, харин сэрүүлгийг 60 хүртэлх минутын хугацаатайгаар тохируулах боломжтой гэнэ. 

Дэлгэрэнгүй
АНУ-д дарвуулт завь, хөлөг онгоц дээрэмддэг бүлэг бий болжээ

АНУ-д дарвуулт завь, хөлөг онгоц дээрэмддэг бүлэг бий болжээ

Нутгийн нэгэн боомтын ахмад асан Брок де Лаппегийн өгүүлснээр, дээрэмчид олон хөлөг онгоцыг дээрэмдэж, живүүлж, заримыг нь хулгайлан одсон гэнэ. Хөлөг онгоцны эзэд алдагдсан онгоцоо оллоо гэхэд дээрэмчдэд мөнгө өгч авахаас аргагүй болж байгаа аж. Аламанд тойргийн цагдаагийн газрын мэдээлснээр Оклендын цагдаагийн газар болон эргийн хамгаалалтынхан энэ асуудлыг шийдэх арга зам хайж байгаа ч дээрэмчдээс сэргийлэх, дээрэмчдийг эрэн хайхад хүн хүч дутагдаж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй
Кадыровын охин 24 настай Айшат Кадыровыг Чеченийн шадар сайдаар томилно

Кадыровын охин 24 настай Айшат Кадыровыг Чеченийн шадар сайдаар томилно

Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын охин, 24 настай Айшат Кадыроваг  Нийгмийн асуудал хариуцсан шадар сайдаар томилох саналыг тус улсын Засгийн газрын тэргүүн Муслим Хучиев гаргажээ. Энэ саналыг Кадыров ч дэмжсэн талаар Медуза мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
104 настай эмэгтэй шүхрээр бууж, дээд амжилт тогтоожээ

104 настай эмэгтэй шүхрээр бууж, дээд амжилт тогтоожээ

Одоо тэрбээр дэлхийн хамгийн ахмад шүхэрчин гэж Гиннессийн дээд амжилтын номонд бүртгүүлнэ хэмээн найдаж байгаа аж. Одоогоор шүхрээр үсэрсэн хамгийн ахмад настай хүн гэсэн дээд амжилтыг Шведийн оршин суугч Линни Ларссон эзэмшдэг юм. Тэрбээр 2022 онд 103 настайдаа шүхрээр бууж, Гиннессийн номонд бичигдэж байв.

Дэлгэрэнгүй
Хятадад зорчигч тээврийн онгоц сүйрчээ

Хятадад зорчигч тээврийн онгоц сүйрчээ

Сүйрсэн онгоц "Аньхой жиньин" агаарын клубд харьяалагдаж байсан аж. Одоо осолтой холбоотой хэргийг шалгаж байгаа бөгөөд Хятадын төрийн хэвлэлүүд болон албаны этгээдүүд энэ хэргийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Дэлгэрэнгүй
Туркэд Курдистаны ажилчны намтай холбоотой хэмээн үзэж 90 хүнийг баривчилжээ

Туркэд Курдистаны ажилчны намтай холбоотой хэмээн үзэж 90 хүнийг баривчилжээ

Туркийн Аюулгүй байдлын хүчин тус улсад алан хядагч байгууллага гэж тооцогддог Курдистаны ажилчны намын үйл ажиллагаанд хамааралтай гэж сэжиглэн 90 хүнийг баривчилжээ. Энэ талаар Анадолу агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Энэтхэг 40 дипломатаа эгүүлэн татахыг Канадаас шаарджээ

Энэтхэг 40 дипломатаа эгүүлэн татахыг Канадаас шаарджээ

Энд дуулгахад,  Канад дахь  сикх үндэстний нийгэмлэгийн удирдагч Хардип Сингх Нижарыг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тусгай албад оролцсон гэж Канадын тал үзэж, Энэтхэгийн нэгэн дипломатыг хөөх шийдвэрийг есдүгээр сарын 18-ны өдөр гаргаснаар Канад, Энэтхэгийн харилцаа хурцадмал байдалд орсон юм. Канадаас хөөн гаргахаар болсон дипломат нь Энэтхэгийн тагнуулын албаны төлөөлөгч гэж Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгдэж, улмаар дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцолж байв.

Дэлгэрэнгүй
АНУ-д Конгрессын гишүүд рүү гэмт этгээдүүд халдаж, машиныг нь дээрэмджээ

АНУ-д Конгрессын гишүүд рүү гэмт этгээдүүд халдаж, машиныг нь дээрэмджээ

Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн хайх ажлыг эхлүүлсэн, Техасын дугаартай Honda машиныг эрэн сурвалжилж байгаа гэж нийтэд мэдээлсэн талаар эх сурвалж дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
Олзлогдсон цэргүүдийн цалинг цэргийн ар гэрт олгох тухай тушаалд Зеленский гарын үсэг зуржээ

Олзлогдсон цэргүүдийн цалинг цэргийн ар гэрт олгох тухай тушаалд Зеленский гарын үсэг зуржээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский цэргийн алба хаагч, цагдаагийн ажилтнууд болон бусад алба хаагчдын нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан талаар РБК агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Букингемийн ордон Оросын хакерын дайралтад өртжээ

Букингемийн ордон Оросын хакерын дайралтад өртжээ

Аравдугаар сарын нэгний ням гарагийн өглөө Букингемийн ордны сайд хагас цаг гаруй хугацаанд ажиллахгүй болж, Royal.uk хаягаар ороход алдаа зааж байсан талаар Скай Ньюс мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Байдены хүүг биеэ үнэлэгчдийн сүлжээнийхэнтэй холбоотой гэж сэжиглэж байна

Байдены хүүг биеэ үнэлэгчдийн сүлжээнийхэнтэй холбоотой гэж сэжиглэж байна

Эх сурвалжийн мэдээлснээр, Хантер Байденыг "Зүүн Европын биеэ үнэлэгч, хүний наймааны сүлжээ", түүнчлэн биеэ үнэлэгчдэд төлбөр төлөх тасалбарыг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбоотой гэж сэжиглэж байгаа гэнэ. АНУ-ын Сангийн яамны баримт бичигт өгүүлснээр, Хантер Байден биеэ үнэлэгчдийн сүлжээтэй холбоотой байж мэдэх этгээдүүдэд мөнгө илгээж байсан аж. 

Дэлгэрэнгүй