Трамп: Дээрэм хийсэн хүмүүсийг газар дээр нь бууд
2023-10-02

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр горилж буй, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчидтэйгээ хийх уулзалтаа Калифорнид үргэлжлүүлжээ. Айова мужид дэмжигчидтэйгээ уулзахдаа Америкийн цэргүүдийг бусад орнуудаас эргүүлэн татна гэж мэдэгдсэн бол Калифорнид болсон уулзалтын үеэр Жо Байден Ерөнхийлөгч хэвээр үлдвэл "энэ улс мөхнө", дэлгүүр дээрэмдэгчдийг газар дээр нь буудах хэрэгтэй гэх зэрэг мэдэгдэл хийсэн байна. 

 

"Бид нэн даруй бүхий л хулгай, дээрмийг зогсооно. Маш энгийн, та дэлгүүр дээрэмдэх гэж байгаа бол энэ дэлгүүрээсээ гарах үед чинь таныг буудна гэдэгт бэлэн байх ёстой" хэмээн Трамп мэдпэгджээ. 

 

Сонгуулийн өмнөх сурталчилгааны ажилд зориулсан хөрөнгө босгох ажилд Байден Трампаас түрүүлж, илүү их хандив цуглуулсны дараа Трамп гэмт хэрэгтэй тэмцэх хатуу ширүүн аргуудыг санал болгож, олныг өөртөө татах гэсэн оролдлого хийж байна гэж шинжээчид үзсэн байна. Түүнчлэн Трамп Байденыг буруутгаж, энэ хүнийг дахин сонговол улс орон сүйрнэ гэж анхааруулжээ. 

 

"Та бүхний дэмжлэгийн ачаар бид Жо Байденыг Цагаан ордноос хөөж чадна. Тэр бол манай улсын түүхэн дэх хамгийн авлигад идэгдсэн ерөнхийлөгч. Тэр дахин дөрвөн жил сонгогдвол энэ улс сүйрнэ" хэмээн Трамп мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Трамп зөв л хэлсэн байна.
2023-10-02
Зочин:
АНУ чамаас ч бас өндөр настай.
2023-10-02
Зочин:
Ардчилал гэж байхгүй мэдрэл минь.
2023-10-02
Болд:
АНУ ардчилал Доналд Трап та хоёроос өндөр настайг мэдэж ав
2023-10-02
Зочин:
Ардчилал гэж байхгүй мэдрэл минь.
Зочин:
Доналд Трамп шиг АНУ-д америкийн ард түмэнд санаа тавьж байгаа улс төр ч нэг ч байхгүй. Америкчууд ардчилал гэсэн үлгэрт хууртагдахаа болих хэрэгтэй.
2023-10-02
Болд:
АНУ ардчилал Доналд Трап та хоёроос өндөр настайг мэдэж ав
Болд:
Америк авилгалд идэгдсэн удирдагчаас болж сүйрэхгүй ээ. Манай улсыг хар одоо хүртэл сүйрчихгүй л өрөнд ороод л явж байна
2023-10-02
Зочин:
АНУ чамаас ч бас өндөр настай.