"Avatar: The Way of Water" кино дэлхий даяар 500 сая гаруй долларын орлого олжээ

Энд дуулгахад, Жеймс Камерон "Аватар" кино нь амжилтад хүрвэл хоёр дахь киног бүтээнэ гэж 2006 онд мэдэгдэж байлаа. Ингээд 2010 онд мэдэгдэл хийхдээ дахин хоёр кино хийхээр төлөвлөсөн, эхнийх нь 2014 онд гарна хэмээж байв. Гэвч усан дор зураг авах технологи шаардлагатай байсан зэргээс болоод төсөл хэрэгжих хугацаа хойшилж, 2017 оны наймдугаар сарын 15-ны өдөр урьдчилсан зураг авалтуудыг эхлэж байлаа.

Дэлгэрэнгүй
Шотланд улс 16 настнуудыг хүйсээ солиулахыг зөвшөөрсөн хууль баталлаа

Шотланд улс 16 настнуудыг хүйсээ солиулахыг зөвшөөрсөн хууль баталлаа

Шотландын парламент 16 наснаас эхлээд хүйсээ солиулахыг зөвшөөрөх, хүйсээ сольсон талаарх баримт бичиг авах ажлыг нь хөнгөвчилсөн хууль баталжээ. Өмнө нь ихээхэн маргаан дагуулж байсан энэ хуулийн төслийг пүрэв гарагт хэлэлцэн, 89 гишүүн дэмжиж, 39 нь татгалзсан санал өгчээ. 

Дэлгэрэнгүй
АНУ-д цасан шуурганы улмаас 2000 гаруй нислэгийг цуцалжээ

АНУ-д цасан шуурганы улмаас 2000 гаруй нислэгийг цуцалжээ

АНУ-ын төвийн болон дорнод хэсгийн мужуудад цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас баасан гарагт товлогдсон 2000 гаруй нислэгийг цуцалжээ. Энэ талаар нислэгийн мэдээллийн  FlightAware портал мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Оросын сурагчдад цэргийн бэлтгэлийн хичээл орж, автомат буу эзэмшихийг заана

Оросын сурагчдад цэргийн бэлтгэлийн хичээл орж, автомат буу эзэмшихийг заана

Оросын Гэгээрлийн яам дунд сургуулийн шинэ хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад цэргийн анхан шатны бэлтгэл заах юм байна. 

Дэлгэрэнгүй
Германы гадаад тагнуулын ажилтан Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчлагджээ

Германы гадаад тагнуулын ажилтан Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчлагджээ

Германы Холбооны тагнуулын албаны ажилтан Л.Карстен төрөөс урвасан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Түүнийг Оросын талд тагнуул хийсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Тагнуулчийг баривчлах зөвшөөрлийг 12 дугаар сарын 16-нд өгсөн гэж Германы хэвлэлүүд 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
WSJ: Зеленскийн баг Украин дахь сөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах төлөвлөгөө боловсруулсан

WSJ: Зеленскийн баг Украин дахь сөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах төлөвлөгөө боловсруулсан

Энэ төлөвлөгөө нь өмнө нь Зеленскийн дэвшүүлж байсан нөхцөлүүдийг агуулсан байж магадгүй юм. Өмнө нь, 11 дүгээр сарын 15-ны өдөр Зеленский G20- ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцохдоо "Украины энх тайвны томъёолол"-ын 10 нөхцөлийг нэрлэж байлаа.

Дэлгэрэнгүй
Талибууд эмэгтэй оюутнуудыг суралцахыг хориглосон нь хижабтай холбоотой байжээ

Талибууд эмэгтэй оюутнуудыг суралцахыг хориглосон нь хижабтай холбоотой байжээ

Талибууд эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглосон шийдвэр гаргасан талаараа тайлбарлажээ. Афганистаны эмэгтэй оюутнууд хижаб өмсөхгүй байх нь элбэг байсан нь тэднийг суралцахыг хориглох шийдвэр гаргах шалтгаануудын нэг байсан гэж Афганистаны Дээд боловсролын сайд Нада Мухаммед Надим мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
АНУ Оросын олигархиудын хөрөнгийг хурааж, Украинд шилжүүлнэ

АНУ Оросын олигархиудын хөрөнгийг хурааж, Украинд шилжүүлнэ

Оросын бизнесменүүдийн хөрөнгийг хурааж, Украинд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах тухай нэмэлт өөрчлөлтийг 2023 оны улсын төсвийн төсөлд оруулах саналыг АНУ-ын Конгрессын сенат санал нэгтэйгээр дэмжжээ. Энэ талаар АНУ-ын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны комиссын улс төрийн зөвлөх Пол Массаро Твиттер хуудсандаа бичсэн байна. 

Дэлгэрэнгүй
Абрамченко: Оросын компани Монголд онгоцны түлш нийлүүлэх цорын ганц нийлүүлэгч болно

Абрамченко: Оросын компани Монголд онгоцны түлш нийлүүлэх цорын ганц нийлүүлэгч болно

Монголын хуульд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсны дараа Монголын зах зээлд дизель түлш болон агаарын хөлгийн түлш нийлүүлэх цорын ганц нийлүүлэгч нь ОХУ-ын "Роснефть" -ийн охин компани болох боломжтой гэнэ. Ийм мэдэгдлийг Орос, Монголын засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга Виктория Абрамченко НТВ телевизийн "Поздняков" хөтөлбөрт оролцон ярилцлага өгөх үеэрээ хийжээ. 

Дэлгэрэнгүй
Петербургийн депутат Путиний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг шаарджээ

Петербургийн депутат Путиний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг шаарджээ

Оросын улс төрийн хүрээллийн дундаас эрх баригчдыг шүүмжилж, Путинийг огцруулахыг шаардаж байснаараа ихээхэн дуулиан тарьж байсан Петербургийн орон нутгийн депутат Никита Юферев энэ удаад Путиний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ.

Дэлгэрэнгүй
Зеленский Вашингтоныг зорих үед түүнийг хэрхэн хамгаалав

Зеленский Вашингтоныг зорих үед түүнийг хэрхэн хамгаалав

Оросын тал байнга пуужин харваж байгаа тул Украин дээгүүр нислэг үйлдэх нь хэтэрхий аюултай, тиймдээ ч Зеленский Польш руу зорчихдоо нууцаар галт тэргэнд суужээ. Тэрбээр лхагва гарагийн өглөө Польшийн хилийн бүсийн хот болох Пшемысль хотын төмөр замын өртөөн дээр ирснийг Польшийн хэвлэлүүд мэдээлж байлаа. Украины хөх, шар өнгөтэй галт тэрэгний наана ерөнхийлөгчийн хамгаалалтын бүрэлдэхүүний хамт явж байгаа Зеленскийг Польшийн телевиз харуулж байлаа. дараа нь тэд бүгд тэднийг хүлээж байсан Chevrolet Suburban загварын хар машинуудад суун цааш хөдөлжээ. 

Дэлгэрэнгүй
Орос, Хятад хамтран сансрын станц байгуулна

Орос, Хятад хамтран сансрын станц байгуулна

Орос, Хятад улс сансрыг хамтран эзэмших, сансрын станц байгуулах талаарх хэлэлцээр байгуулжээ. Энэ талаар "Роскосмос"-ын тэргүүн Юрий Борисов мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Хятадад жилд 90 сая тонн нүүрс хэмнэх УЦС-ыг ашиглалтад оруулжээ

Хятадад жилд 90 сая тонн нүүрс хэмнэх УЦС-ыг ашиглалтад оруулжээ

Энэхүү усан цахилгаан станц нь сычуань болон Юньнань мужуудын хил дээр байрлах бөгөөд 2017 онд барьж эхэлжээ. Төсөлд 24,38 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж, таван жилийн дотор барьж, ийнхүү ашиглалтад оруулсан байна.

Дэлгэрэнгүй
G7-ийн орнууд Украины асуудлаар хэлэлцэнэ

G7-ийн орнууд Украины асуудлаар хэлэлцэнэ

G7-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар 12 дугаар сарын 22-ны пүрэв гарагт цахимаар уулзалт зохион байгуулж, Украины нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр болжээ. Энэ талаар Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг Kyodo агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Хятадын байлдааны онгоцууд дахин Тайвань арал руу ойртжээ

Хятадын байлдааны онгоцууд дахин Тайвань арал руу ойртжээ

Лхагва гарагт Тайвань руу Хятадын 39 байлдааны онгоц ойртон ирсэн гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Түүнчлэн Хятадын армийн гурван хөлөг онгоц ойртон ирсэн гэж энэ мэдэгдэлд өгүүлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Ши Жинпинь Дмитрий Медведев нар Бээжинд уулзжээ

Ши Жинпинь Дмитрий Медведев нар Бээжинд уулзжээ

БНХАУ-ын дарга Ши Жинпинь лхагва гарагт Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевтэй уулзжээ. Тэдний хэлэлцээр Бээжин дэх төрийн ордонд болсон гэж Хятадын Төв телевиз мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Зеленский: Бид Кремлийг тулааны талбарт ялах ёстой

Зеленский: Бид Кремлийг тулааны талбарт ялах ёстой

"Оросын дарангуйлал биднийг хянаж чадахгүй. Энэ дарангуйлал бидний оюун санаанд нөлөөлөхгүй. Кремль өөрсдийн толгойн дахь зүйлсийг ялсны дараа л оросууд хараат бус, чөлөөт болно. Харин бид Кремлийг тулааны талбарт ялах ёстой" хэмээн Зеленский мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
Японд цас их орсны улмаас гурван хүн амиа алджээ

Японд цас их орсны улмаас гурван хүн амиа алджээ

Японы Ниигата мужид цасм их орсны улмаас олон хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэний дээр гурван хүн нас баржээ. Kyodo агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн сүүл, энэ долоо хоногийн эхээр цас ихээр орж, халтиргаа гулгаа үүссэний дээр зам дээр олон машин мөргөлдөж, ихээхэн түгжрэл ч үүссэн байна. 

Дэлгэрэнгүй
Хатан хаан II Екатеринагийн алтан тамгыг 28 мянган доллараар худалджээ

Хатан хаан II Екатеринагийн алтан тамгыг 28 мянган доллараар худалджээ

Оросын хатан хаан II Екатеринагийн алтан тамгыг Их Британид дуудлага худалдаагаар 28 мянган доллараар худалджээ. Энэ талаар  Daily Mail сонин мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Зеленский Пелосид Украины далбааг гардуулж өгчээ

Зеленский Пелосид Украины далбааг гардуулж өгчээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Байдентай уулзаж, дараа нь АНУ-ын Конгресст үг хэлсэн юм. Зеленский Конгресст үг хэлснийхээ дараа Украины далбааг Америкийн конгрессын гишүүдэд бэлэглэсэн талаар Вашингтон Пост мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй