Оросын Гэгээрлийн яам дунд сургуулийн шинэ хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад цэргийн анхан шатны бэлтгэл заах юм байна.
Оросын эрхзүйн мэдээллийн албан ёсны сайт дээр нийтлэгдсэн, Гэгээрлийн яамны тушаалд өгүүлснээр, сурагчид Калашников автоматыг хэрхэн ашиглах, Ф-1, РГД-5 гранатын ажиллах зарчмыг судалж, анхны тусламж үзүүлэх хичээл заалгах аж. Ахлах ангийн сурагчдад орох цэргийн бэлтгэлийн хичээл аюулгүй ажиллагааны үндэс хичээлийн хөтөлбөрт багтжээ.
Оросын Гэгээрлийн яамны тушаалаар, Оросын сурагчид 2023 оны есдүгээр сарын нэгнээс өмнө шинэ хөтөлбөрөөр хичээллэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |