АНУ-ын төвийн болон дорнод хэсгийн мужуудад цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас баасан гарагт товлогдсон 2000 гаруй нислэгийг цуцалжээ. Энэ талаар нислэгийн мэдээллийн FlightAware портал мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гадаад болон дотоод гээд нийт 2075 нислэг цуцлагдаж, 1439 нислэгийг хойшлуулжээ.
АНУ-ын Цаг уурын албаны мэдээлснээр, цасан шуурга энэ долоо хоногийн сүүл хүртэл тус улсын нутгийн ихэнх хэсгээр үргэлжлэх аж. Америкийн дорнод болон төв хэсэгт арктикийн фронт ойртсоны улмаас хүйтний эрч эрс чангарна хэмээн анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |