АНУ-д айлчилж буй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Конгресст үг хэлжээ. Тэрбээр Украинд туслаж буй хүн бүхэнд, түүнчлэн Конгресст үг хэлэх боломжийг олгосон улс төрчдөд талархал илэрхийлсэн байна.
"Энд, Америкийн Конгресст үг хэлж байгаа минь асар их нэр хүндийн хэрэг. Украин сөхрөөгүй, Украин амьдарч, цэцэглэж байна" хэмээн Зеленский өгүүлжээ.
Украинчууд Оросыг дипломат тавцанд ялж чадсан, украинчууд айдасгүй байгаагийн дээр тэдний ялалт дэлхий дахинд урам зориг өгсөн хэмээн онцолсон байна.
"Оросын дарангуйлал биднийг хянаж чадахгүй. Энэ дарангуйлал бидний оюун санаанд нөлөөлөхгүй. Кремль өөрсдийн толгойн дахь зүйлсийг ялсны дараа л оросууд хараат бус, чөлөөт болно. Харин бид Кремлийг тулааны талбарт ялах ёстой" хэмээн Зеленский мэдэгджээ.
Өнөөгийн тулаан нь газар нутгийн төлөөх төдий биш үр хүүхэд, ач зээ нь ирээдүйд ямар ертөнцөд амьдрахын төлөөх тулаан гэж Украины Ерөнхийлөгч онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |