ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Зеленский Вашингтоныг зорих үед түүнийг хэрхэн хамгаалав
2022-12-23

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайн эхэлснээс хойш анх удаа гадаад айлчлал хийж, Вашингтоныг зорин, АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай хэлэлцээ хийж, Конгресст үг хэлсэн. Түүнийг эх орноосоо гарахад амь насанд нь халдах эрсдэл өндөр байсан тул айлчлалын талаар урьдчилан зарлаагүй, олон сарын туршид нууцаар бэлтгэж байсан талаар CNN агентлаг мэдээлжээ.

 

CNN агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн онцолсноор, Украины Ерөнхийлөгчийн гэнэтийн айлчлалыг зохион байгуулахын тулд АНУ аюулгүй байдлын арга хэмжээг дээд зэргээр хангасан гэнэ. Украины төрийн тэргүүний амь насанд халдаж болзошгүй гэж Америкийн тал үзэж байсан тул Америкийн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд төдийгүй АНУ дахь Украины Элчин сайдын яамны ажилтнууд ч Зеленский айлчлал хийх гэж байгаа талаар урьдчилан мэдээгүй байсан аж. Ингээд өндөр дээд хэмжээний зочныг Вашингтонд хүргэхийн тулд цэргийн онгоц, хамгаалалтыг АНУ-ын тал гарган өгчээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, мягмар гарагт Зеленский Бахмут руу явж фронтын шугам дээр очсон бол үүний дараа шөнийн галт тэргэнд нууцаар суун Польшийг зорьжээ. Польшид түүнийг тусгай хамгаалалтынхан, АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц хүлээж байсан аж. Энэ онгоцыг НАТО-ын тагнуулын онгоц болон F-15 сөнөөгч онгоц дагалдан нисжээ. 

 

Зеленский Вашингтонд айлчилж магадгүй гэх мэдээлэл энэ долоо хоногийн эхээр гарч эхэлсэн ч лхагва гарагийн өглөө хүртэл энэ мэдээлэл батлагдаагүй байсан юм. Харин лхагва гарагийн өглөө Украины Ерөнхийлөгч замдаа гарсан, аюулгүй байгаа гэсэн мэдээллийг АНУ-ын албаны этгээдүүд авчээ.

 

Зеленский Америкт айлчлал хийх асуудал олон сарын туршид яригдсан ч эцсийн шийдвэрийг тун богино хугацаанд гаргасан гэж NBC онцолсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн энэ сэдвээр 12 дугаар сарын 11-ний өдөр ярилцаж, улмаар гурав хоногийн дараа Зеленский айлчлах урилгыг хүлээн авчээ. Үүний дараа л Зеленскийн айлчлалд бэлтгэх эцэслэсэн төлөвлөгөө хэрэгжиж хэлэсэн гэнэ.

 

Украины Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх албан мэдээлэл нийтлэгдээгүйд гайхах зүйлгүй, учир нь энх цагт ч улс орнуудын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, харин дайнтай байгаа улсын хувьд эрсдэл өндөр байх нь гарцаагүй юм. 

 

Оросын тал байнга пуужин харваж байгаа тул Украин дээгүүр нислэг үйлдэх нь хэтэрхий аюултай, тиймдээ ч Зеленский Польш руу зорчихдоо нууцаар галт тэргэнд суужээ. Тэрбээр лхагва гарагийн өглөө Польшийн хилийн бүсийн хот болох Пшемысль хотын төмөр замын өртөөн дээр ирснийг Польшийн хэвлэлүүд мэдээлж байлаа. Украины хөх, шар өнгөтэй галт тэрэгний наана ерөнхийлөгчийн хамгаалалтын бүрэлдэхүүний хамт явж байгаа Зеленскийг Польшийн телевиз харуулж байлаа. дараа нь тэд бүгд тэднийг хүлээж байсан Chevrolet Suburban загварын хар машинуудад суун цааш хөдөлжээ. 

Америкийн Агаарын цэргийн хүчний тагнуулын онгоц 

Үүний дараа, Зеленскийн сууж яваа гэх, Америкийн Агаарын цэргийн хүчний Боинг С-40В онгоц Пшемысль хотоос 80 км зайд орших Жешувын нисэх буудлаас хөөрсөн байна.Онгоц Их Британийн зүгт чиглэн ниссэн бөгөөд энэ улсын агаарын орон зайд Хойд тэнгисийн дээгүүр онгоц нэвтрэхээс өмнө НАТО-ын тагнуулын онгоц орчныг хянан нислэг үйлджээ. Ийнхүү сэрэмжилсэн нь ч учиртай, энэ тэнгист Оросоын шумбагч онгоцууд эргүүл хийдэг юм. Цаашлаад, Англи дахь баазаас хөөрсөн Америкийн F-15 сөнөөгч онгоц Боингийн замаас тосон цааш дагалдан нисжээ. 

Зеленскийн суусан онгоцыг дагалдан ниссэн F-15 сөнөөгч онгоц 

Ингээд Зеленскийг тээвэрлэсэн онгоц 10 цаг ниссэний эцэст лхагва гарагийн үд дунд Вашингтоны ойролцоо газардсан байна. Зеленскийг Вашингтонд ирэхэд бусад улс орнуудын төрийн тэргүүнүүдийг угтдагийн адил Америкийн Тусгай албаны ажилтнууд хамгаалалтад авчжээ.

 

Ийнхүү аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан айлчлал амжилттай өндөрлөж, пүрэв гарагт Зеленский эргээд Европт очсон байна. Тэрбээр Польшид очин, тус улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзжээ. Үүний дараа Зеленский Украиныг зорьсон байна.

 

ТҮҮХЭН УУЛЗАЛТ: ЗЕЛЕНСКИЙ, БАЙДЕН НАР ВАШИНГТОНД ХЭЛЭЛЦЛЭЭ 
 

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Вашингтонд очиж, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа. Түүнийг Цагаан ордны өмнө Байден болон АНУ-ын тэргүүн хатагтай нар угтаж байгааг Америкийн телевиз шууд дамжуулан үзүүлсэн юм. Орон нутгийн цагаар үд дунд Зеленскийн суусан онгоц Вашингтон орчимд байх "Эндрюс" агаарын баазад газарджээ. Украины Ерөнхийлөгя Польшийн Жешуваас Америкийн Агаарын цэргийн хүчний Боинг С40В онгоцоор АНУ-д очсон байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zorig:
Alia, salbadai.
2022-12-24
chi tegeed ali ork ni uu .. daldaganagch
2022-12-23
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
зочин:
Гуйлагчин гуйлагаа гуйхаар явжээ дээ.Тэгээд АНУ д 100 жил боолчлогдох өрөө тавихаар явсан байна.Украйн биш ЖҮҮД хүн шүү дээ.УКРАЙН хүн байсан бол аль эрт асуудлыг зохицуулчих байсан даа.
2022-12-23
юун сүртэй новш вэ? түүнийг тоож хэн алдаг юм бэ? өөрийгөө үнэд оруулж бгаа юм бхдаа!!!!??? ваа!нохойн жогохорхой.
2022-12-23
зочин:
Гуйлагчин гуйлагаа гуйхаар явжээ дээ.Тэгээд АНУ д 100 жил боолчлогдох өрөө тавихаар явсан байна.Украйн биш ЖҮҮД хүн шүү дээ.УКРАЙН хүн байсан бол аль эрт асуудлыг зохицуулчих байсан даа.
Зочин:
Конгресийн түүхэнд агуу үг хэлсэн хүн гэсэн байна шүү, нөгөө Зеленскийг чинь. Уинстон Черчилтэй зүйрлэсэн байна лээ. Үг хэлэх хугацаанд нь гишүүд 20 минут босож алга ташицгааж. За манай оросыг дэмжигч хуя- оркууд өмдөндөө шээчихэв. Одоо удахгүй муулаад эхлэнэ
2022-12-23
chi tegeed ali ork ni uu .. daldaganagch