Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Байдентай уулзаж, дараа нь АНУ-ын Конгресст үг хэлсэн юм. Зеленский Конгресст үг хэлснийхээ дараа Украины далбааг Америкийн конгрессын гишүүдэд бэлэглэсэн талаар Вашингтон Пост мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Зеленский Украины далбааг Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид гардуулан өгсөн бөгөөд энэ далбааг Бахмут дахь байлдааны ажиллагааны бүсэд дайтаж буй цэргийн алба хаагчид түүнд өгсөн хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Зеленский 12 дугаар сарын 21-ний өдөр АНУ-д тус улсын Агаарын цэргийн хүчний онгоцоор очсон. Тэрбээр Польш хүртэл галт тэргээр явж, Польшоос Америкийн цэргийн онгоцоор Вашингтон хүрсэн бөгөөд түүнийг Украин дахь АНУ-ын Элчин сайд дагалдан явжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |