ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
WSJ: Зеленскийн баг Украин дахь сөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах төлөвлөгөө боловсруулсан
2022-12-23

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баг Оростой хийж буй сөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах, 10 зүйл заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж дуусаж байгаа бөгөөд энэ баримт бичгийг 2023 оны хоёрдугаар сард танилцуулна гэж  The Wall Street Journal сонин мэдээлжээ. 

 

"Зеленскийн баг одоогоор төлөвлөгөөг боловсруулж байна. Оросын түрэмгийлэл эхэлсний нэг жилийн босгон дээр буюу хоёрдугаар сарын 24-нд эсвэл ойролцоо өдөр төлөвлөгөөгөө танилцуулах сонирхолтйо байгаа" хэмээн Европын болон Украины дипломат хүрээллийн эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Wall Street Journal  сонин мэдээлжээ.

 

Энэ төлөвлөгөө нь өмнө нь Зеленскийн дэвшүүлж байсан нөхцөлүүдийг агуулсан байж магадгүй юм. Өмнө нь, 11 дүгээр сарын 15-ны өдөр Зеленский G20- ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцохдоо "Украины энх тайвны томъёолол"-ын 10 нөхцөлийг нэрлэж байлаа. Үүнд цөмийн, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, бүхий л олзны хүмүүсийг суллах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, ОХУ цэргээ гаргах, шударга ёсыг эргүүлэн авчрах, хурцадмал байдлыг дахин гаргахгүй байх, сөргөлдөөн дууссаныг баримтжуулах гэсэн нөхцөл багтаж байв. Харин Оросын тал үүнийг хэлэлцээрээс татгалзаж байгаа хэрэг хэмээн үзэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин